fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл энэ сарын 25-ны 09.00 цагаас наймдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн хувьд зөвхөн хоёр настнууд бус 2-5 настай шинэ болон өмнө жилийн элсэгчид бүгд цахимаар бүртгүүлэх болсноороо онцлог.

Эцэг эхчүүд оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх шаардлагатай.

Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долдугаар сарын 25-наас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2018 оны 08 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм.

ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГТ ЭЛСЭЖ БУЙ ХҮҮХДИЙГ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ:

  • 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид  tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn-д нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доорх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарна.
  • Шалгах товчийг дарснаар таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн 5 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

ЦАХИМ ЭЛСЭЛТ:

  • Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
  • “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • “Цахим элсэлт”-ийн үр дүнгээр цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, БСШУ-ны сайдын 2013 оны А/266 дугаар тушаалын хавсралтад заасан сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлтгэнэ.

ӨМНӨХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙСАН ХҮҮХДИЙН БҮРТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХДАА:

  • Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем  (tsetserleg.ulaanbaatar.mn)-ээс мэдээллээ шалгаж, бүртгэлээ баталгаажуулах
  • Баталгаажуулахдаа дээрх систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарснаар “Таны хүүхэд /....../ цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу.” гэсэн мэдээлэл гарч ирэх ба эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар таны гар утсанд 5 оронтой дугаар ирнэ.  Уг дугаарыг системд оруулснаар бүртгэл  баталгаажихыг анхаарах
  • Бүртгэлийн дугаараа баталгаажуулсан тохиолдолд дурдсан хугацаанд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах юм байна.

“ЦАХИМ ЭЛСЭЛТ”-ИЙН ҮР ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ

  • “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;
  • Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах;

ЗААВАР: 

НЭВТРЭХ НЭР:  Энэ хэсэгт хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

НУУЦ ҮГ: Энэ хэсэгт цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхэд таны гар утсанд очсон 5 оронтой бүртгэлийн дугаарыг хийж цэцэрлэгийн аппликэйшнд нэвтрэн орж, таны хүүхэд хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг ШАЛГАЖ болно.

Энэхүү аппликэйшнийг та бүхэн гар утсандаа татаж ашигласнаар дараах мэдээллийг өдөр тутамдаа авах боломжтой.  Үүнд:

  • Төрийн өмчийн цэцэрлэгийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл;
  • Сургалтын хөтөлбөр, багшийн тухайн өдөр заасан дуу, шүлэг, танин мэдэхүйн хичээлийг контент хэлбэрээр;
  • Цэцэрлэгийн тухайн 7 хоногийн хоолны цэс, илчлэгийн мэдээлэл;
  • Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн танилцуулга мэдээлэл;
  • Эцэг эх, асран хамгаалагчид утсаар холбогдож бүлгийн багшаас чөлөө авдаг байсан бол энэхүү аппликэйшнийг ашиглан чөлөөний хүсэлтийг илгээж болно.

Тус аппликейшн цахим бүртгэл дуусаж, цахим элсэлт эхлэхийн өмнө идэвхжих болно.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар, Мэдээллийн технологийн газар

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх