fbpx

Ээж, аавуудад

image

ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВ ДАДЛУУД

Доорх дадлыг хэвшүүлснээр үр хүүхэд төдийгүй гэр бүлээ бүхэлд нь аливаа өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Үүнд:

  • Хоол хүнс бэлтгэх болон хүүхдээ хооллохын өмнө, мөн бие зассаны дараа гараа савандаж угаа.
  • Ундны зорилгоор зөвхөн цэвэр ус хэрэглэхийн зэрэгцээ цэвэр усаа зөв аргаар бэлтгэ. Ундны усыг тагтай цэвэр саванд хадгалах ба цэвэр шанагаар хутгана.
  • Хүүхдийн аяга халбагыг халуун усаар булхан угаах ба буцалгаж ариутгах нь зүйтэй.
  • Угж хэрэглэх нь халдвар дамжих нөхцөл бүрдүүлдгээс гадна шүд өвчлүүлдэг гэдгийг бодолцоорой.
  • Хоол хүнсэндээ иоджуулсан давсыг тогтмол хэрэглэж хэвш.
  • Хоол хүнс, ялангуяа амьтны гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэ. Хоолыг дахин халаавал шууд хэрэглэ. Ялангуяа шөлийг заавал буцалгах шаардлагатай.
  • Хоол хүнсийг таглан хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Бэлтгэж болгосон хоолыг гэрийн хэмд хоёр цагаас илүү хугацаагаар хадгалж болохгүй.
  • Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, цэвэрхэн, өрхийн бүх гишүүд ашиглаж болох жорлонтой байх хэрэгтэй. Гадна жорлонд гишгэсэн гутлаа гэртээ сольж занших нь халдварт өвчнөөс сэргийлэх нэг арга юм.
  • Бага насны болон нярай хүүхдийн баасыг шууд зайлуулах, жорлонд хийх хэрэгтэй. Дараа нь өөрийнхөө болон хүүхдийнхээ гарыг заавал савандаж угаагаарай.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх