1-3 нас хүртэл

image

Юуны өмнө дөрөв хүртэлх насны хүүхэд өглөгч занг ойлгодоггүй гэдгийг анхаарай!
Тэр хүсвэл өгнө, хүсэхгүй бол хэнд ч юуг ч өгөхгүй.
Өгөхгүй байна гэдэг нь муу зан гэсэн үг биш. Харин та шахаж, шаардах хэрэггүй, бусадтай хуваалцах занг үлгэрлэн сургадаг.

ХЭРЭВ ТА ХҮҮХДЭДЭЭ

  • Тоглоомоороо ганцаараа тоглоорой гэж захидаг бол,
  • Хоолоо хурдхан идээрэй тэгэхгүй бол агаа, анай өөр бусад хэн нэг нь идэх гээд байна гэж шахдаг бол,/харамлах занг зааж сургаж байгаатай адил юм/
  • Дөнгөж сая авч өгсөн шинэхэн толгоомоор нь ханатал тоглуулдаггүй, үзүүлэн мэт хадгалдаг бол,
  • Тоглоом огт авч өгдөггүй бол,
  • Бусадтай тоглуулдаггүй бол,
  • Хүүхдүүд хоорондоо тоглож тоглоомоо булаацалдах үед шүүгч мэт хөндлөнгөөс оролцдог бол...

Дээр дурдсан зангуудыг та гаргадаггүй ч хүүхэд тань бусадтай хуваалцах сэтгэлгүй өсөж байгаа бол та хүүхэдтэйгээ хамт тоглохдоо, хооллохдоо, хувцаслахдаа үлгэрлэн үзүүлж ярилцаарай!

  • Бусадтайгаа хамт тогло!
  • Байгаа бүхнээ хуваалц!
  • Бусад нь болж байвал хүү минь, охин минь аяндаа болно! гэсэн хуваалцах сэтгэлийг сургаарай!

Зөвлөх: А. Найгалмаа /Хүүхдийн зохиолч, судлаач/

X
Нэвтрэх