fbpx

Боловсрол

image

Зун цагийн зугаалга хүүхдэд хэзээ ч мартамгүй дурсамж болон үлддэг. Хөдөө очоод хотод үзэж дуулаагүй олон зүйлийнхээ талаар хүүхдүүд аав ээжээсээ асууж "сандаргана". Энэ удаа та бүхэнд лус савдаг хэмээх ойлголтын талаар хэрхэн өгүүлсэн байдаг тухай хүргэе.

Энэхүү ойлголтыг та үр хүүхдэдээ зөв хүмүүжил олгоход уламжлалт аргаар хэрэглэж болох юм. Харин хүүхдийг уламжлал, хүндлэлээр айлган сүрдүүлэх ёсгүй гэдгийг анхаарна уу.

Байгаль орчны талаарх монголчуудын төсөөлөлд  газар усны эзэн буюу лус савдгийн тухай ойлголт чухал байр суурь эзэлнэ. Газар дэлхий амьгүй зүйл огт бус бөгөөд уул толгод, ус мөрөн, ургамал мод бүхэн цаанаа эзэн сахиустай хэмээн монголчууд төсөөлсөөр иржээ. Газар ус цаанаа эзэн сахиустай хэмээн монголчууд итгэсээр ирсэн.

Лус савдгийг доктор О.Пүрэв: "Газар уснаасаа тусгай оршдог газар усны эзэд хэмээх хүний нүдэнд үл үзэгдэгч, хий ухаар юм байдгийг монголчууд тэр дундаа байгалиас заяасан онцгой увдис бүхий бөө нар олж мэдрээд түүнийг янз бүрээр дүрслэн шүтдэг... Бурхны шашин Монголд хүчтэй нөлөөлж эхэлсэн үеэс газрын эздийг шороо гэсэн утгаар савдаг, ус чийгийн эздийг ус гэсэн утгаар лус гэж нэрлэжээ... Газрын хөрс гэдэг нь ямар нэг амьтны арьс шир, шороо чулуу, ургамлын үндсүүд нь махбод, судас шөрмөс нь юм гэсэн ойлголттой байснаас үндэслэн газарт шон зоох, гадас шаах, ер нь хөрш шороог хэрэгцээтэй юм уу, хэрэгцээ багатайгаар сэндийлэх, ухахыг ихэд цээрлэдэг, хэрэгцээ өнгөрсөн бол савдагт учирсан шархыг анагаан шаасан гадас, зоосон шон зэргийг заавал сугалан нүхийг бөглөж, эдгэрүүлэх зан үйл үйлддэг байсан..." гэжээ.

Эх сурвалж: "Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан" У.Эрдэнэтуяа

X
Нэвтрэх