fbpx

Хүүхдийн хооллолт

image

Эрдэмтэдийн судалгаагаар хөхтөн амьтад үр төлөө хөхүүлэн тэжээж ирсэн түүх нь хэдэн сая жилээр дасан зохицох үйл явцын адил өөрчлөгдсөөр өнөөг хүрчээ. Жишээ нь далайн гахай зэрэг усны амьтадын үр төл хүйтэн нөхцөлд амьд үлдэх ёстой болдог учраас дөрөвхөн хоногт хоёр дахин том болоход нь туслах маш их тослог, илчлэгтэй сүүг эхээсээ хөхөж торнидог.

Хүний ураг хэвлийдээ торних хугацааг 18 сар хэмээн эрдэмтэд тодорхойлсон нь бий. Харин хүүхдийн толгой төрөх замаар гарахад бэрхшээлтэйгээс эхийн хэвлийд есөн сар бойжоод төрдөг. Үүнийг завсрын бие гүйцэлттэй хэмээн тодорхойлдог ажээ. Иймд эхээс төрөөд удаагүй нярай хүүхдийг "гаднах ураг" хэмээн нэрийдэх нь бий. Гаднах ургийн хувьд эхэсийг нь эхийн ангир уураг, сүү нөхдөг бол төрөнгүүт ээжийнх нь бие тавьж дулаацуулж, эхийн зүрхний цохилтыг мэдрүүлэх нь эхийн умайг орлуулах ач холбогдолтой гэж үзэж байна.

ЭХИЙН СҮҮ ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ БОЙЖИХОД ГОЛ НӨЛӨӨТЭЙ

  • Хөхний сүү бэлэн хоол учраас янз бүрийн найрлагатай хоол бэлтгэх шаардлагагүй.
  • Зөвхөн тухайн хүүхдэд л зориулагдана.
  • Элдэв өвчнөөс сэргийлнэ.
  • Хүүхдийн өсөлт хөгжлийг хурдасгана.
  • Хүүхдийн ам, тагнай, эрүү, хацрын булчингийн хөгжлийг сайжруулснаар хүүхдийн шүд ургах зөв байрлал, шүдний зуулт эвдрэхээс сэргийлж, хожим нь хэл ярианы зөв хөгжилд нөлөөлдөг.
  • Хүүхдийн нүдний харааны хөгжил хурдасна.
  • Хэлд хурдан орно.
  • Илүү сэргэлэн хүүхэд болно.
  • Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн ой тогтоомж сайн байдаг.
  • Хөхүүл хүүхэд оюун ухааны хөгжлөөр давуу хүн болно.

Канадын  Макгиллийн их сургуулийн эрдэмтэд эхийн сүүгээр өссөн хүүхдүүд зургаан настайдаа IQ-гийн шалгалтад хавьгүй илүү дүн үзүүлж байгааг олж мэджээ.

Эх сурвалж: "2 хүртэлх насны хүүхдийн хооллолт"

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх