0-1 нас хүртэл

image

ЗУРГААН САРТАЙ ХҮҮХЭД ГЭДЭГ...

Тэд бүх зүйлийг хийж чадна гэж хэлж болно. Зургаан сартайдаа учир шалтгааны тухай ойлголт төрж эхэлнэ. Энэ үед сууж сурах нь тэдний хөгжлийн хувьд бас нэгэн гайхалтай шат юм. Хэл ярианы хөгжил нь бас нэг онцлог юм. Тэд уйлах нь багасч, шулагнах нь нэмэгддэг. Тэд өөрсдийн хэл яриагаа дохио зангаатай хослуулж эхлэнэ. Зургаан сартайд хүүхэд хэлний байршлаа, амныхаа хайрцгийг өөрчилснөөр өөр төрлийн дуу авиа гаргаж болдгийг ойлгож эхлэх ба тэд эгшиг гийгүүлэгчээс бүрдэх үеүүдийг уртаар эсвэл богинохноор дахин дахин давтан шулагнана. 6-9 сарын хооронд хүүхэд уруулын тусламжтай бүтэх “ба ба” гэх үеийг хэлний тусламжтайгаар өөрчлөн “да да” болгох чадвартай болдог байна.

ТАНИН МЭДЭХҮЙН ХУВЬД

Алдагдсан ямар нэг зүйл хайж, байхгүй байгааг нь мэддэг болно. Зургаа орчим сартай үедээ хүүхэд эхлээд гарт эвтэйхэн жижиг тоглоомуудыг барьж цохих, базах хөдөлгөөн хийдэг. Ингэж том, жижиг тоглоомтой танилцах явцдаа насанд хүрэгчид ба хүүхдийг ялган таниж эхэлдэг.

УЧИР ХОЛБОГДОЛ БҮХИЙ ТОГЛООМ СОНГООРОЙ

Хайрлах сэтгэлдээ өөрт ойр байсан хүмүүсийг тогтоож эхэлдэг. Иймээс боловсруулж засаж янзалж болох учир холбогдол бүхий тоглоомыг санал болгож байна. Та өөрөө учир зүйг нь ярьж өгч хамт тоглохыг зөвлөж байна.

profile

Зөвлөх: О. Түвшин /Тоглоомын сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх