fbpx

1-3 нас хүртэл

image

Бага насны хүүхдүүд бие махбод, сэтгэл зүйн хувьд аливаа дэглэмд дасан зохицох нь хялбар байдаг учир тодорхой нэг цагт унтуулж, хооллож, салхилуулж байх хэрэгтэй.

Хүүхдийг тодорхой цагт дуу чимээгүй орчинд өөрийнх нь оронд унтуулаарай. Унтуулахаас өмнө өрөөнд агаар оруулна. Хүүхдийг хөнгөн нимгэн хувцаслаж бүүвэйлэн тайвшруулж унтуулна. Хэт нам гүм орчинд унтуулж сургахгүй байх нь зүйтэй. Учир нь өчүүхэн төдий чимээнд сэрж тавгүйтэх нь элбэг.

Гол нь аль болох өөрөө хувцсаа сольж, ороо засаж өөрөөр нь унтахад нь бэлдүүлж сургах нь маш чухал.

Мэргэжилтнүүдийн боловсруулсан өдрийн хуваарийг танилцуулж байна.

Хийх зүйлс 1-3 насны хүүхэд
1 Босох 6:30 - 7:30
2 Өглөөний унд 7:30 - 8:00
3 Салхилах, тоглох 8:00 - 9:30
4 Унтах 9:30 - 11:30
5 Үдийн хоол 11:30 - 12:30
6 Салхилах, тоглох 12:30 - 15:00
7 Унтах 15:00 - 16:30
8 Салхилах, тоглох 17:00 - 19:30
9 Оройн хоол 19:30 - 20:00
10 Усанд орох 20:00 - 21:00
11 Унтах 21:00 - 06:30

 

Эцэг эхчүүд энэхүү цагийн хуваарьт тохируулан өөрсдийн ажлаа зохицуулж чадах аваас хүүхдүүд ч түүнд дасан зохицох нь хялбар байх болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх