fbpx

1-3 нас хүртэл

image

Энэ удаа 2-3 настай хүүхдийн хооллолт, асаргааны талаар бяцхан зөвлөмж хүргэж байна.

Зарим хүүхэд энэ насандаа хоол идэх дуршил муутай байх нь элбэг. Энэ нь олон шалтгаантай боловч ноцтой шалтгаангүй үед та дараах аргыг хэрэглэн хэвийн хооллодог зуршил суулгаарай. Тухайлбал түүнийг хооллох үедээ нэг ширээнд гэр бүлээрээ зэрэгцэн суугаад ах эгч нь болон та өөрөө тухайн хоолонд дуртай байгаагаа мэдрүүлэн дуурайл болгоорой. Харин хүүхдийг илүү идүүлэх гэж хүчилсний хэрэггүй. Хүүхдийн нас, биеийн хэмжээ, хөдөлгөөний идэвхи зэргийг нь харгалзан үзэж тохирсон хэмжээгээр хоолыг өг. Хүүхдийг өсч томрох тусам хооллох тоог нэмэгдүүлнэ.

Та хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж байгаа бол тухайн цэцэрлэгийн нөхцөл, ариун цэвэр, хоолны эрүүл, аюулгүй байдлыг нь судлаж, холбогдох шаардлагыг тавьж байхаа битгий мартаарай.

Хүүхдэд хувцсаа хураах, тоглоомоо хураах, хогоо хамаагүй хаяхгүй байх, гараа тогтмол угаах зэрэг наад захын дадлыг одоо л эзэмшүүлэх цаг юм шүү.

Энэ насандаа хүүхэд өдөрт нэг цагаас илүү удаан хугацаагаар зурагт үзэх нь сөрөг нөлөөтэй гэдгийг санаарай.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх