Мэдээ, мэдээлэл

image

Хятадын эрх баригчид Диснейгийн шинэ “Winne the Pooh” киног гаргахаас татгалзжээ. Өнгөрсөн жилээс хойш гол дүр болох баавгайн зургийг Хятадын цахим хуудаснаас автоматаар устгаж эхэлсэн юм.

Учир нь Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинийг тус дүртэй харьцуулсан зураг цахим ертөнцөөр тараад байсан.

2013 онд Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хажууд алхаж байгаа зургийг тус хүүхэлдэйн киноны дүртэй харьцуулж эхэлжээ. Барын хажууд баавгай явж байгаагаар дүрсэлсэн юм.

2014 онд Ши Жиньпин Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй гар барьж байхыг ч мөн зурган дээр дүрсэлжээ.

2015 оны зургадугаар сард HBO-ийн хошин шогч Жон Оливер баавгайтай харьцуулсанд эмзэглэж буй Хятадын ерөнхийлөгчийг шүүмжилж, доог тохуу хийж байлаа. Харин Хятадын эрх баригчид HBO-г хаасан.

Тус меме түгээмэл болохын хэрээр цахим ертөнцөд тус хүүхэлдэйн дүртэй холбоотой GIF, зургийг бүгдийг нь устгажээ. Хятад жилдээ кино театрт 34 гадаад кино гаргах эрхтэй байдаг. Тиймээс тус киног гаргахаас татгалзсан байх магадлалтай гэнэ. Түүнчлэн энэ жил Диснейгийн “A Wrinkle in Time” киног ч мөн гаргахаас татгалзжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх