fbpx

Хүмүүжил

image

Орондоо орох цаг ойртох тусам хүүхэд унтахгүйг хичээн таны анхаарлыг сатааруулсаар байх болно. Унтах ёстой гэдгийг хүүхдэд сайтар ойлгуулах хэрэгтэй. Үүнд та хүүхэдтэйгээ хамт тоо тоолж болно.

Жишээлбэл: "Миний хүү бие засаад ир. Ээж нь 10 хүртэл тоолно. Унтах цаг болсон" гэдгийг товч бөгөөд тодохой хэлэх ба үүн дээр бат зогсох хэрэгтэй.

Танд тэврүүлэн таны өвөрт унтдаг бол та хажууд нь суу, хүүхэд өөрөө унтаг. Таныг хажуудаа суулгаж байгаад унтахыг илүүд үздэг бол та өрөөнөөс гараад яв. Өрөөнөөс гарах боломж байхгүй тохиолдолд ном уншин хүүхдийг үл тоомсорло.

Та аль ч аргыг сонгосон бай түүнийгээ байнга давтан дадал зуршил болгон нойрсох цаг болсон гэдэг байр сууриндаа хатуу зогсох хэрэгтэй.

Эх сурвалж: www.kitubi.com

X
Нэвтрэх