Хүмүүжил

image

Хүүхдэд зөв хүмүүжлийг хэрхэн, ямар аргаар яаж эзэмшүүлэх, хүүхдээ зөв асрамжлан өсгөн хүмүүжүүлэх тухай "Монгол төрийн өндөр өвөө" хэмээн хүндлэгдсэн Ж.Самбуу гуайн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

  1. Аливаа хүн хүүхдээ багаас эхлэн цаг үргэлжид цэвэрч боловсноор өсгөн хүмүүжүүл. Өмссөн дээл хувцсыг цэвэр аятай гамнаж өмсөхийг сурга.
  2. Хүүхдээ хүйтэн нойтон газар дааруулах, халууцуулахаас асрах хамгаалж бай.
  3. Нялх хүүхдээ мэдрэл ортол хоол ундыг цаг хэмжээнд тохируулан өгч бай. Унтах амрахыг хүртэл тогтмол болго.
  4. Хүүхдээ багаас эцэг эхээ хүндлэх, ачлах, дүүчлэх ёс журмыг зааж, зөвөөр хүмүүжүүл.
  5. Хүүхдийн мэдрэл орох байдлыг харгалзан соёл мэдрэлийг нэмэгдүүлэх нөхцөл бүхий сонирхолтой зураг буюу хөгжим, тоглоом авч өг.
  6. Хүүхэд багачуудаа хол ойроос ирэх аливаа нэгэн хүнийг хүндэтгэж, босч зай тавин өгөх, үг сургамжийг хүлээн авч байхаар хүмүүжүүл.
  7. Мэдрэл орж яваа хүүхдийг тамхи татах, танхай үг яриагаар битгий хүмүүжүүл.
  8. Хүүхэд багачуудаа айл саахалтын хүүхдийг шоолох, нэр хоч өгөх энэ мэтийг хориглон ятгаж, харин үлгэр үзэмжтэй аль чадах ажлаар тусламж хүргэж байхыг зааварлаж өг.
  9. Хүүхдийг хөдөлмөрт сурга. Гэрийн доторх жижиг ажлыг хийж байх тухай зааварлаж сургахдаа ор дэр дэвсгэрээс эхлэн ариун цэвэр, эмх журамтай хураах, бага малын хэвтшийг арилгах, энэ мэтийн ажлыг зааварлан сургаж хийлгэ.
  10. Хүүхдийн мэдрэл нэмэгдэж өсөх байдлыг харгалзуулан хотолсон малаа бэлчээрт залах, эргүүлэх, зөөлөн хураах, хотлуулах, хурга тугал ишиг барьж уях, хаших, эхэд нь хөхүүлэх, энэ мэтийн ажлыг хийлгэж сурга.
  11. Хүүхдээ сургууль хийвээс зохих насанд нь орон нутгийн аль ойрын бага сургуульд өгч сурган хүмүүжүүл.
  12. Ажлын завсар чөлөөнд урьд заалгасан хичэлийг давтуулж бай.
  13. Үр хүүхдийн бие махбодыг өсөж бойжтол өдөрт хэдэн удаа сайн хоолыг өгч бай. Бие нь чийрэгжинэ.

Эх сурвалж: "Аав, ээжийн ном"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх