Ээж, аавуудад

image

Таван настай хүүхдээ сургуульд бэлдэх гээд эцэг эхчүүд хэрэндээ завгүй байгаа бизээ. Харин сургуулийн ачааллыг эрүүл чийрэг, зөв дадалд сурсан хүүхэд дааж чадна гэдгийг бодолцон тэдний асаргаанд илүүтэй анхаараарай. 5-6 настай хүүхдээ асрахдаа дараах зөвлөмжүүдээс орхигдуулсан эсэхээ ямагт шалгаж байгаарай. Үүнд:

  • Энэ насанд хүүхэд хоолоо өөрөө чөлөөтэй сонгож иднэ. Хэтэрхий чихэрлэг амттай зүйл, лаазласан хүнс идүүлэхээс зайлсхий. Хоносон хоол идүүлж болохгүй.
  • Шүд цоорохоос сэргийлэх, хоол идэх дур хүслийг нь хэвийн байлгахын тулд хүүхдийг тогтмол цагаар хооллох хэрэгтэй.
  • Хүүхэд чинь дүүтэй болсон, эсвэл цэцэрлэгт орсон зэргээс хамаарч анхаарлаа сулруулж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэнд хооллолтыг та үргэлж анхаарч байгаарай.
  • Энэ үед хүүхэд ямар ч дадлыг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг тул гэр бүл, орчин эцэг эхийн зөв дадал зуршил зан үйл их нөлөөтэй.
  • Хүүхдэдээ аль болох их цаг зарцуулж ярьж байх нь хүүхдийн ой ухааныг сайжруулдаг.
  • Энэ насанд аавын оролцоо илүү байдгийг санаарай. Эцэг нь хүүхдэдээ цаг гарган дагуулж явах, ярьж тоглох, үлгэр ярьж өгөх зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь их нөлөөлдөг.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх