fbpx

0-1 нас хүртэл

image

ТЭДЭНД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Долоон сартайгаас ойлгох чадвар эрчимтэй хөгжиж учир зүйг байнга сонирхох болно. Мөн усаар сайн тоглоно. Зарим эд зүйлийг таньж, дохио зангаа болон үйлдлүүдийг хийж сурна.

БИЕ МАХБОДЫН ХУВЬД

Элгээрээ мөлхөх гэж оролдоно. Түүгээр зогсохгүй тэдний зарим мөлхөж, юм түшин зогсож, сууж байхад нь гараас татахад босно.

ТЭДНИЙ ТАНИН МЭДЭХҮЙ

"Доторх болон гаднах" гэдгийг ойлгоно. Сэтгэхүйн хөгжилд маш их ахиц гарна. Хүүхэд 6-8 сартайдаа эд зүйлсийг барьж аван хөлийн хуруунуудаа хөхөж биеийн хэсгүүдээ судалдаг. Нэрээр нь дуудахад толгойгоо эргүүлэн харахаас гадна аав, ээж зэрэг богино үетэй үгүүдийг хэлж сурна.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БОЛОН НИЙГЭМТЭЙ ХАРИЛЦАХ

Хүмүүсийн нэрийг мэддэг болж, аав ээж гэсэн ойлголт хөгжинө. Тиймээс нь хүүхдээ шинэлэг зүйл авч өгөх бус тайлбарлах, ярьж өгөх замаар хэл яриа хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Нийгэмшихүйн хөгжлийн эхлэл тавигдаж, эцэг эх болон гэр бүлийн гишүүдийг танина. Тийм ч учраас ах, эгч нартайгаа тоглох дуртай байх бөгөөд танихгүй хүмүүсийг хараад айж гэрэвшинэ.

profile

Зөвлөх: Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх