fbpx

Мэдээ, мэдээлэл

Үндэсний хэмжээнд бүх насныханд хэдийнэ танил болсон “Маамуу” брэндийн бяцхан гол баатар Аами, Таами хоёр найзууддаа улам ойртлоо.

Мобиком корпорацийн үндсэн салбаруудад Маамуу брэндийн бүтээгдэхүүн болох Аами, Таами дүрийн хүүхэлдэйг худалдаалж эхэлснийг тохиолдуулан өнөөдөр /2018.08.21/ “ТЭДИ” төвд “Маамуу”-гийн булан нээж, бяцхан зочиддоо зориулан баярын өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт оролцсон эцэг эх, хүүхдүүдийг авьяаслаг хөтлөгч Аминаа, Тамираа хоёр дуу хуураар хөгжөөн бяцхан гурван азтанд Аами, Таами хүүхэлдэй бэлэглэсэн юм.

ХААНААС ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Хүүхдийн хөгжил, зөв хүмүүжил, боловсрол, танин мэдэхүйн цогц агуулга бүхий үндэсний төсөл “Маамуу”-гийн бүтээгдэхүүнүүд дараах дэлүүрүүдээр зарагдаж байна. Үүнд:

  • “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүд,
  • “И-март” сүлжээ дэлгүүрүүд,
  • “Азхур”,
  • “Мирном”,
  • “Интерном” зэрэг номын дэлгүүрүүдээр 2018 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн худалдаалагдаж байсан бол ийнхүү улам бүр хүрээгээ тэлэн орон нутагт хүрэх үүд хаалга нээгдлээ.

БУСАД БОЛОМЖ

  • Сandy оноо ашиглан худалдан авалт хийсэн тохиолдолд 10 хувийн хөнгөлөлт,
  • Хүүхдийн Stars дугаарын шинэ хэрэглэгч 10 хувийн хөнгөлөлтийг тус тус эдлэх боломжтой.

ААМИ, ТААМИ ХОЁРЫН ТУХАЙ ТОВЧХОН

Үндэсний дүр болон танигдсан өхөөрдөм хөөрхөн дуу хоолойтой, эгдүүтэй баатрууд зайгаар ажилладаг тоглоом хэлбэрээр гарсан нь бяцхан найзууддаа ихэд таалагдаад байгаа.

  • Аами, Таами хоёр тус бүр долоон дуу дуулдаг.
  • Хүүхдийн хэл яриа хөгжүүлэхэд зориулсан энгийн асуултууд тавьдаг тохиргоотой.
  • Хүүхдийн эрүүл ахуйд бүрэн нийцсэн материал, загвар хийцтэй гэдгээрээ онцлог.

МААМУУ БРЭНДИЙН БУСАД БҮТЭЭГДЭХҮҮН

Худалдаа Хөгжлийн Банк Маамуу үндэсний брэндтэй хамтран “Маамуу хүүхдийн хадгаламж” гаргасан бөгөөд цаашид ч манай төсөл олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчиддээ  бэлэг барих болно.

“Маамуу”-гийн бүтээгдэхүүнүүд:

  • 0-6 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дотны зөвлөх maamuu.mn вэбсайт
  • “Маамуу” хүүхэлдэйн кино /анимейшн/,
  • “Маамуу” нэвтрүүлэг,
  • Тоглоом,
  • Ном,
  • Дуу хөгжим

Дээрх үндсэн бүтээгдэхүүнээс гадна:

  • Арьс арчилгааны бүтээгдэхүүн,
  • Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн,
  • Бичиг хэргийн зүйлс,
  • Хувцас,
  • Хүнс зэрэг лицензийн бүтээгдэхүүнүүд гаргадаг.

МААМУУ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Бид 0-6 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд maamuu.mn вэбсайтаар дамжуулан шаардлагатай мэдлэг мэдээллийг тогтмол хүргэж байна. Мөн нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд нийслэлийн алслагдмал дүүрэг хороодын зарим цэцэрлэгт “Маамуу”-гийн бүтээгдэхүүнээс тус бүр 1000-ыг хандивлахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг дуулгахад таатай байна.

Үндэсний төсөл “Маамуу”-гийн контентууд орчин үеийн агуулгатай хэдий ч өв уламжлал, мэдлэг боловсролыг түгээх, хүүхдийн хүмүүжил төлөвшил дэх эцэг эх, асран халамжлагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоо тал бүрээр, алхам алхамаар ийнхүү биелүүлсээр байна.

ӨДӨРЛӨГИЙН ГЭРЭЛ ЗУРГУУД

X
Нэвтрэх