
Хүүхэдтэй болсон цагаас ээж та цагаа маш сайн ашиглах чадвартай болдог. Үүний тулд хийх ажлуудынхаа цагийн хуваарийг гарган түүнийг байнга давтан дадал зуршил болгож чадсанаар та аз жаргалтай ээж болох болно.
6 сартай хүүхэд өдөрт 15 цаг унтана, бор хоолонд орно мөн бор хоолтой хамт ус нэмэлтээр өдөрт 100 грамм ууна.
Та бүхэнд зориулан дараах цагийн хуваарийг танилцуулж байна.
№ | Цаг | Хийх ажил |
1 | 7:30 - 8:00 | Сэрнэ |
2 | 8:00 - 9:00 | 50-60гр жимсний нухаш хөхүүлэх /хооллолт/ |
3 | 9:00 - 12:00 | Гадаа салхилна, унтана |
4 | Завсар нь 10:30 | Хөхүүлнэ |
5 | 12:00 - 13:00 | Үдийн хоол 50-80гр |
6 | 13:00 - 16:00 | Унтана |
7 | 16:00 - 17:00 | Хөхүүлнэ, тоглоно |
8 | 17:00 - 18:00 | Гадаа салхилна |
9 | 18:00 - 18:30 | Оройн хоол 80-100гр |
10 | 18:30 - 19:30 | Тоглоно |
11 | 19:30 - 20:00 | Усанд орно |
12 | 20:00 - 21:00 | Унтах бэлтгэл |
13 | 21:00 | Унтана |
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш