fbpx

1-3 нас хүртэл

image

Хүүхдийг хоёр ой хүртэл нь хүссэн үед нь хөхүүлэхийг зөвлөдөг. Тэдний хооллолт, асаргааны талаар зарим чухал зөвлөгөөг хүргэж байна.

  • Өдөрт 3-4 удаа тэжээллэг (шаардлагатай бол жижиглэж нухах) хоол өгөх ба нэг удаадаа нэг аяга хоол өг.
  • Хүүхдийн хоол идэх дуршлаас хамаарч хоолны завсраар өдөрт 1-2 удаа хөнгөн хооллох хэрэгтэй.
  • Таны хүүхдийн нүд ер бусын хөдлөх, эсвэл гэрэлд хэт их мэдрэмтгий байвал даруй эмчид хандаарай. Тухайлбал гэрэлд хэт мэдрэмтгий юм уу, нүдээ онийлгож, эсвэл хүзүүгээ хазайж телевиз үздэг бол хүүхэд харааны гажигтай байж болзошгүй юм.
  • Хүүхэд бусадтайгаа харьцах дургүй, таньдаг хүмүүсээс хэт бишүүрхэх байдал илэрвэл сэтгэцийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
  • Энэ үед хүүхэд хөтөвчинд бие засаж сурсан байх ёстой.
  • Хүүхдээ угжаар уулгаж сургахгүй байхыг танд зөвлөе.

Хэрэв хүүхэд өвчтэй байгаа бол энэ хэсэгт бичигдсэн зөвлөгөөний дагуу түүний насанд тохируулан хооллоно. Мөн шингэнийг ердийнхөөс илүү (эхийн сүүгээр хооллодог хүүхдийг илүү олон удаа хөхүүлэх) өгөхийн зэрэгцээ түүний дуртай, хооллох дуршлыг сайжруулах, олон нэр төрлийн, зөөлөн хоолыг өгөх нь зүйтэй. Өвдсөн хүүхдийг ердийнхөөс илүүтэй хооллож, хооллох хүслийг дэмжээрэй.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх