fbpx

Ээж, аавуудад

image

Цэцэрлэгийн цахим элсэлтийн дүн өнөөдөр 10:00 цагт гарч, шинээр цэцэрлэгт элсэх хүүхдүүдийн эцэг эхчүүдэд шалгарсан эсэх мессеж очих юм байна.

Хоёроос таван насны хүүхдүүүдийн цэцэрлэгийн цахим бүртгэлийг нэг сарын хугацаанд цахимаар явуулсан бөгөөд өнөөдөр цэцэрлэгт шинээр элсэгчид буюу хоёр настнуудыг цэцэрлэгүүдэд өглөө 09:00 цагт сугалааны аргаар шалгаруулсан юм.

Хан-Уул дүүргийн 53, Чингэлтэй дүүргийн 9-р цэцэрлэгээс энэ талаара тодруулахад, өглөө шалгаруулалтаа явуулсан, удахгүй эцэг эхчүүдэд мессежээр мэдэгдэнэ гэлээ.

Сэтгүүлч А.Мишээл

X
Нэвтрэх