fbpx

0-1 нас хүртэл

image

Найман сартай хүүхдүүд тоглоомоо тэврэн, гараа сунгаж, объектуудыг ойртуулах, зарим зүйлийг нэрлэх зэрэг чадвартай болж эхэлдэг.

БИЕ МАХБОДЫН ХУВЬД

Аль нэг зүйлийг барьж байхдаа ч хоёр чиглэлд мөлхөж чадна. Мөлхөх үед нь мөргөх, өөр дээрээ татаж унагах зэрэг эрсдэлтэй эд зүйлсийг ойр орчимд нь аль болох байлгахгүйг анхаараарай. Мөн орчныг нь өдөр бүр цэвэрлэх ба залгиж болохоор жижиг хэмжээтэй, салдаг эд ангитай тоглоомыг ойр байлгаж болохгүй. Хэрэв танайх ширээгээ гулсамтгай бүтээлгээр бүтээдэг бол энэ насны хүүхэд булангаас нь зууран татаж дээрээсээ аюултай зүйлс унагах эрсдэлтэйг тооцоолоорой.

Одоо л хэт чихэрлэг зүйл өгөөд эхэлчихвэл цаашид ийм төрлийн амтанд дуртай болдог тул аль болох татгалзахыг зөвлөж байна.

ТАНИН МЭДЭХҮЙН ХУВЬД

Хоёр зан авирыг холбож эхэлнэ. Уйлж хүн айлгах гэх мэт. Энэ нь тэдний цаашдын харилцаа, өөрийгөө илэрхийлэх хөгжлийн үйл явцыг илэрхийлж байгаа тул бага гэлгүй асуудалд зөв харилцаж байгаарай.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БОЛОН НИЙГЭМТЭЙ ХАРИЛЦАХ

Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг мэддэг болно. Хөдөлгөөнт тоглоомуудаар тоглох хэрэгтэй. Энэ үед нь хүүхэд рүүгээ аль болох их хандан ярих нь түүнийг хурдан хэлд ороход тусладаг ажээ. Мөн хүүхдээ уснаас айх айдасгүй болгохыг хүсвэл өглөө бүр нүүрийг нь тогтмол угааж хэвшээрэй.

profile

Зөвлөх: Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх