fbpx

Ээж, аавуудад

image

Маамуу брэнд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 2-ны хооронд Мишээл экспод болж буй “Family and Kids” нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Монос Хүнс ХХК, Монос Косметик ХХК нартай хамтран оролцож байна.

Хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулийн бэлтгэлийг зэхэж буй эцэг эх та бүхний сонголтыг хөнгөвчлөх үүднээс бүтээгдэхүүний талаар товч мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

МААМУУ БРЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Хэрэв таны хүүхэд Аами, Таами хоёрт дуртай бол Мишээл экспод Маамуу брэндийн дараах бүтээгдэхүүнүүдийг нэг дороос авах боломжтой. Үүнд:

  • Хүүхдийн унтлагын хувцас /шинэ бүтээгдэхүүн/
  • Аами, Таами дүрийн хүүхэлдэй /дуулж, ярьдаг/
  • Бүтээлч болон дасгалын ном зэрэг хүүхдийн хөгжлийг дэмжих оюунлаг бүтээгдэхүүн,
  • Хөлөгт тоглоом, эвлүүлдэг тоглоом.

Сургуулийн өмнөх насныханд зориулсан эдгээр бүтээгдэхүүнээс гадна гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан Маамуутай гарын шингэн саван, чийгшүүлэгч тос, гар ариутгагч зэрэг Монос Косметикс ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг тус үзэсгэлэн худалдаанаас үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.

Маамуу брэнд Монос Хүнс, Монос Косметикс зэрэг компанитай хамтран гаргадаг бүтээгдэхүүний тухай зарим онцлох мэдээллийг мэргэжилтний ярьснаар хүргэж байна.

Н.ДОЛГОР: ЖИМСНИЙ ШҮҮСНҮҮДИЙГ ХАЛУУН БҮЛЭЭНЭЭР УУЛГАВАЛ ДАРХЛАА ДЭМЖИХ ВИТАМИНЫ ҮЙЛЧЛЭЛ ҮЗҮҮЛДЭГ

“Монос Хүнс” ХХК-ийн брэнд менежер Н.Долгор

-Хүүхдүүд танил дотно хүүхэлдэйн баатрынхаа зурагтай бүтээгдэхүүнийг баяртай авч байна. Харин та бүтээгдэхүүнийхээ чанарын онцлогоос тодорхой мэдээлэл өгнө үү.

-Маамуу брэндийн үзэмтэй үрэл, жимсний ундаа болон бусад хүнсний бүтээгдэхүүнүүд маань органик буюу цэвэр байгалийн гаралтай орц найрлагатай гэдгээрээ хэн бүхний таашаалд нийцдэг. Тухайлбал жимсний хоёр төрлийн ундаа маань хадгалах хугацааг уртасгах болон өнгө оруулах зорилгоор ямар нэгэн химийн нэмэлт бодис агуулаагүй учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Ямар ч хүнсний зүйл хадгалах хугацаа урт байх тусам агуулах химийн бодис их байна гэсэн үг.

-Үндэсний бүтээгдэхүүнүүдээ дэмжих хандлага сүүлийн үед нэмэгдэж байгаа.

-Тийм. Энэ нь улс орныхоо эдийн засаг, өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй “өөрийн ул мөр” буюу экологид учруулах хор холбогдлоо ч багасгаж байгаа сайхан үйлс гэж боддог. Учир нь ямарваа бүтээгдэхүүнийг аль болох холоос зөөвөрлөх тусам төдий чинээ ул мөр, тээвэрлэлтийн зардал шингэж байдаг. Дээр нь тээвэрлэх, хадгалах хугацааг тооцоолохын тулд заавал хадгалах хугацаа уртасгах бодис нэмэхээс  өөр аргагүй болдог.

-Органик бүтээгдэхүүний онцлогийн талаар уншигчдад зөвлөгөө болгон та юу хэлэх вэ?

-Нэг жишээ дурьдахад манай тарагтай үрлэн чихрийн өнгө хувирах тохиолдол байдаг. Бид уг бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалахыг зөвлөдөг. Энэ нь муудсан гэсэн үг биш.  Харин тарагны тослог тухайн үрэлний жимснээс гаргасан органик будагчны өнгийг бага зэрэг хувиргадаг. Гэхдээ энд тодруулж хэлэхэд органик хүнс ерөнхийдөө хадгалах хугацаа богино байдаг тул ямагт орц найрлага, хадгалах хугацааг шалгаж, зөв горимоор хадгалан хэрэглэж байгаарай. Мөн үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс аль болох органик хүнс сонгох хэрэгтэй.

Жимсний шүүснүүдийн тухайд зэрлэг жимсний агууламж маш өндөр учраас ханиад томуу дэгдэлтийн үед цэцэрлэг сургуульд явж байгаа хүүхдүүдэд халуун бүлээнээр уулгавал дархлаа дэмжих витамины үйлчлэл үзүүлдэг.

-Манай орны энэхүү органик бүтээгдэхүүнүүдийг гадаад хүмүүс сонирхоно биз?

-Маш дуртай байдаг. Ялангуяа Өвөрмонголоос ирсэн хүмүүс албан ёсоор экспортлохгүй ч маш ихээр худалдан авдаг. Манай үзэмтэй үрэл, эко цайнууд гадныхны анхаарлыг ихэд татаж байгаа. Энэ сард манай эко цай албан ёсоор Япон улсын стандартын шаардлагыг хангасан гэдэг нь тогтоогдож тус улс руу экспортлогдож эхэлснээр Монголын хамгийн анхны экспортын цай болоод байна.

Р. САРАНГЭРЭЛ:  БУРУУ САВАН ХЭРЭГЛЭСНЭЭР ХҮҮХЭД ЭЛДЭВ ЭКЗЕМ, ХАРШИЛТАЙ Ч БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

“Монос Косметикс” ХХК-ийн брэнд менежер Р.Сарангэрэл

-Хэрэглэгчдийн хандлага энэ үзэсгэлэнд худалдаалж буй бүтээгдэхүүнүүдийн тухайд хэр байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэгч компаниуд хүүхдэд зориулсан чанартай бүтээгдэхүүнээрээ оролцож байгаад үзэсгэлэнд ирсэн хүмүүс сэтгэл хангалуун байна.  Эцэг эхтэйгээ ирсэн хүүхдүүд Аами, Таамигийн зурагтай бүтээгдэхүүнийг авмаар байна гэж нэхэх нь их л дээ. Учир нь Монголд энэ хоёр дүрийг таньдаггүй хүүхэд байдаггүй болохоор аргагүй байх.

-Харин эцэг эхчүүд бүтээгдэхүүний орц найрлага, чанарыг илүү сонирхох байх.

- Тэгэлгүй яахав. Монос Косметик компани 2015 онд  Санитас хүүхдийн гарын шингэн саванг үйлдвэрлэн гаргасан.  Энэхүү саван нь худалдаанд гарсан цагаасаа эхлэн эцэг эхчүүдийн дунд эрэлт ихтэй байгаа брэнд бүтээгдэхүүн юм. Монголчуудын зохион бүтээсэн саван нь бусад энэ төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү зөөлөн бүтэцтэй байдаг. Найрлагандаа хүүхдийн арьсанд нэн хэрэгтэй алое ханд болон витамин Е агуулсан учраас хүүхдийн эмзэг мэдрэмтгий арьсыг чийгээр ханган, зөөлөн болгох үйлчилгээг үзүүлдэг юм.  Учир нь хүүхдийн гар том хүнийхээс тав дахин эмзэг байдаг. Буруу саван хэрэглэснээр хүүхэд элдэв экзем, харшилтай ч болох эрсдэлтэй. Харин манай Маамуу болон Санитас хүүхдийн гарын шингэн саван нь зөөлөн бүтэцтэйгээс гадна С, Е витамин агуулсан зэрэг олон давуу талтай. Мөн гарт наалдсан өвчин үүсгэгч элдэв төрлийн нян бактерийг 99 хувь устгадаг.

Зураг: Санитас бүтээгдэхүүн

-Үзэсгэлэнд оролцож буй бусад бүтээгдэхүүний тухайд мэдээлэл өгвөл?

-Манай гоо сайханы бүтээгдэхүүнүүд Монгол хүний арьсны онцлогт нийцүүлэн гаргаж авсан гэдгээрээ онцлогтой юм. Ялангуяа хүүхдийн бүтээгдэхүүнд ээжүүд их сэтгэл хангалуун байдаг.  Тухайлбал Маамуу брэндийн хүүхдийн тэжээлийн тос нь хүүхдийн эмзэг, мэдрэмтгий арьсыг эрүүл байлгахын тулд бүтээгдсэн бөгөөд хүүхдийн арьсанд тэжээл өгч уян зөөлөн болгохоос гадна, дутагдаж байгаа амин дэм, эрдэсүүдийг нөхөх үйлчилгээтэй. Мөн Биомон Кидс брэндийн Хонины сүүлтэй хүүхдийн биеийн тос нь нярай хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настай хүмүүсд гээд гэр бүлийн гишүүн бүрт тохирдог дээд зэргийн бүтээгдэхүүн юм.

X
Нэвтрэх