Боловсрол

image

Сургуулиас өмнөх насанд хүүхдийн тархи нь аяга таваг угаагч “паролон” шиг байдаг бөгөөд энэ үед аль ч ур чадварыг сорж чаддаг гэж үзэж болно. Тиймээс энэ үед хүүхдийн оюун ухаан, ур чадварыг хөгжүүлэхэд эцэг эхчүүд ихэд анаарах үүрэгтэй.

Хүүхдийн эмч доцент доктор Октай Айдины зөвлөж буй хүүхдийн тархийг хөгжүүлэх аргуудаас хуваалцаж байна.

  • Хүүхдэд дараалсан тоо болон үг цээжлүүлж хэлүүлж байх. Жишээлбэл: 3-0-9-8, үс – ширээ – байшин гэх мэт
  • Зурагнууд хоорондын ялгааг олуулах
  • Утгагүй өгүүлбэрүүд цээжлүүлж хэлүүлэх. Жишээлбэл: Тэнгэрт явж байсан байшингийн навчис аз жаргалтай байв.
  • Энгийн бодлогыг цээжээр нь бодуулах. 2 алим чамд байсан. 2 алим нэмж өгөв. Хэд болох вэ? Гол нь гар хуруу оролцуулалгүй цээжээр нь бодуулах
  • Үгийг эсвэл дараалсан тоог араас нь тонгоруулж эхлүүлэх. Жишээлбэл: алим - мила, 1 - 3  - 5 - 5 - 3 - 1 гэх мэт
  • Хэлж буй зүйлийг нь зуруулж эргүүлж зурсан зургийг нь тайлбарлуулах
  • Хүүхдээс хүсч буй зүйлээ дахин дахин давтаж хэлэн хүүхдээр хэлүүлэх. Жишээлбэл: “Эхлээд зургаа зураад, дараагаар нь тоглоорой” гэж хэлсний дараагаар ээж нь “Ээж нь юу гэж хэлсэн бэ?” Миний хүү яах ёстой билээ?” гэж асуугаад хариултыг нь хэлүүлэх
  • Анхилуун үнэртэй өрөөнд хичээлийг нь хийлгүүлэх
  • Баруун зүүн тархийг хөгжүүлэх. Жишээлбэл, төгөлдөр хуур тоглуулж сургах. Баруун гараар зүүн чихийг заах, зүүн гараар баруун хөлөндөө хүрэх, тодорхой нэг үйлдлийг давтаж хийлгүүлэх, хэлүүлэх, тайлбарлуулах гэх мэт үйлдлүүдийг хийлгүүлэх

profile

Зөвлөх: н.Төртогтох /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх