Ээж, аавуудад

image

Монгол хүүхдүүдэд хэдийнэ танил болсон “Маамуу” брэндийн анимэйшн дүр Аами, Таами хоёрын зурагтай хүүхдийн унтлагын хувцас худалдаанд гарлаа.

Энэхүү унтлагын хувцсыг “Хүлэг” брэндээс "Монгол контент" ХХК-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйлдвэрлэж эхэлжээ.

Хүүхдийн эрүүл мэндэд элдэв сөрөг нөлөөгүй, цэвэр хөвөн даавуугаар үйлдвэрлэсэн эдгээр хувцсыг 2-6 насны хүүхдүүд гэртээ төдийгүй цэцэрлэгтээ өмсөхөд хамгийн тохиромжтой. Унтлагын хослол Аами, Таами хоёрын зурагтай, ягаан, цайвар цэнхэр өнгөтэй, хүүхдийн биед эвтэйхэн эсгүүртэйгээр үйлдвэрлэгдсэнээр хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үндэсний бүтээгдэхүүн болж чаджээ.

Ийнхүү хөгжилтэй бяцхан үлэг гүрвэлүүдээр гоёсон үндэсний, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нэг төрлөөр нэмэгдлээ.

Та бүхэн “Маамуу” брэндийн бусад бүтээгдэхүүн болон Аами, Таамитай хүүхдийн унтлагын хувцасыг УИД болон III хорооллын “Номин” их дэлгүүр, 19-р хорооллын "Номин" агуулах худалдаанаас авах боломжтой.

X
Нэвтрэх