fbpx

Ээж, аавуудад

image

Эрт дээр үеэс уламжлагдан амнаас ам дамжин яригдан ирсэн хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой, бидний зөв гэж боддог зарим мэдээллүүд буруу болох нь шинжлэх ухаанаар батлагдсаар байгаа билээ.

Тухайлбал:
Хүүхдийг хамаагүй тэвэрч болохгүй, муу зан сурна
Эх  хүүхдийн хооронд нандин холбоо бий болохын тулд хүүхдийг ойр ойр тэврэх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд нойр, хоолондоо асуудалгүй болж, хүнийг хайрладаг, хүнд итгэх итгэлтэй болдог.

Хүүхэд махлаг байх нь зөв
Хүүхдийг зөв хооллолтод сургах хэрэгтэй. Учир нь хүүхэд таргалснаар ирээдүйд цусны даралт ихсэх, судасны хатуурал, үе мөчний үрэвсэл, амьсгалын замын халдварт өвчнүүд, сэтгэл зүйн хямрал зэрэг өвчинд өртөх эрсдэлд ордог.

Зайрмаг идвэл хоолой өвдөнө
Чанарын шаардлага хангасан зайрмагийг хоолны дараа долоолгож идүүлэх нь эрүүл мэндэд тустай бөгөөд зайрмаг идүүлэх үедээ ус уулгавал хоолой өвдөхгүй.

Хүүхдийг даарахааргүй бэгнэх хэрэгтэй
Хүүхдийг хэт бэгнэснээр ихэд хөлөрч, улмаар ханиад, хатгаа тусах эрсдэлд ордог байна.

Эх сурвалж: www.mynet.com

X
Нэвтрэх