Мэдээ, мэдээлэл

image

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо өнөөдөр хуралдав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ.

Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-нийг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр цартахал үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна.

Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв манайд ч мөн улаан бурхан дэгдэж, ханиад томуутай хавсарвал эмзэг бүлгийнхэн, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд хамгийн түрүүнд өртөнө гэв.

Дараа нь УИХ-ын гишүүдэд өнгөрсөн жил орчмын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлыг тайлагналаа. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд даргын хувиар хуралдааныг даргалсан юм. Хуралд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Л.Болд нараас гадна Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г.Төмөрчулуун, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Тавантолгой түлш” ХХК, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын төлөөллүүд суулаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хүрээнд өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд ажилласны үр дүнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан агентлаг байгуулж, ирэх оны төсөвт 199.7 тэрбум төгрөг төсөвлүүлж чадвал агаарын бохирдол нийслэлийн хэмжээнд мэдэгдэхүйц буурах боломжтой гэв.

Мөн Засгийн газраас 2019 оны 5 дугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосонтой холбоотойгоор сайжруулсан түлшээр иргэдийг хангах ажил ахицтай байгааг ч энэ үеэр мэдэгдсэн юм.

Үүний дараа Эрүүл мэндийн яам, “Тавантолгой түлш” ХХК, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас агаарын бохирдлын эсрэг хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан. Эрүүл мэндийн яамны хувьд агаараар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө гаргах, амны хаалт хэрэглэж заншихыг уриалах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудад шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүссэн юм. Харин “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшээр Улаанбаатарын иргэдийг хангах ажлыг хэрхэн хийж байгаа талаараа мэдээлэл өгсөн бол “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан иргэдэд гэрийн дулаанаа хэрхэн удаан хадгалах талаар сургалт, сурталчилгаа хийхээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа тухай мэдээллээсээ хуваалцлаа.

БСШУС-ын сайдын баталсан одоо мөрдөгдөж байгаа сурагчдын амралтын хуваарь

X
Нэвтрэх