fbpx

Ээж, аавуудад

“Монгол Контент” ХХК-аас эрхлэн гаргадаг хүүхдэд зориулсан "Маамуу" нэвтрүүлгийг МҮОНТ-ээр өнөөдрөөс эхлэн долоо хоногт хоёр дугаар хүлээн авч үзээрэй. Өөрөөр хэлбэл даваа, лхагва гараг бүрийн орой "Маамуу" нэвтрүүлгийн шинэхэн дугаар бяцхан үзэгчиддээ шинэ өнгө төрхтэйгөөр хүрнэ.

МҮОНТ-ээр өнөө орой 18 цаг 55 минутаас гарах дугаарын трэйлерийг та бүхэндээ хүргэж байна.

"Монгол Контент" ХХК болон МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

X
Нэвтрэх