0-1 нас хүртэл

image

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэзээнээс суулгаж сургах талаар ихэд санаа зовнидог. Ихэнх тохиолдолд хүүхдэд 6 сартайгаас суух хэрэгцээ бүрдэж эхэлдэг бөгөөд суугаа байрлал нь хүүхдэд сэрүүн байж тоглож саатахад их хэрэгтэй. Энэ үед хүүхдэд суух хүсэл илрэхгүй тохиолдолд айж эмээн суулгах гэж хүчлэх хэрэггүй. Учир нь бие организмын хувьд хүүхэд шинэ байрлалд хараахан бэлэн биш байж болох юм.

Шинэ байрлалд суралцахад дараах хөдөлгөөнүүдийг хийхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Үүнд:

  • Хүүхэд хэвтээ байрлалд байх бөгөөд 2 гарны долоовор хуруугаараа хүүхдийн 2 гарнаас барин 3-4 удаа зөөлөн босгож суулгах
  • Яваандаа 1 гарнаас нь барин нөгөө гараараа өвдөгнөөс нь даран зөөлөн босгож суулгаж сургах

Энэ үед ээжийн гар хөдөлгөөнгүй байх бөгөөд хүүхэд аль болох өөрөө өндийн суух гэж оролдох хэрэгтэй.

  • 2 гарнаас нь барьсан хэвээр 2 өвдгөн дээр нь суулгах.

Энэ байрлал нь хүүхдийн тэнцвэр болон биеийн булчингуудын хөгжилд сайнаар нөлөөлдөг байна.

  • Хүүхдийг манежинд нь сул чөлөөтэй орхих.

Ингэснээр яваандаа хүүхэд өөрөө манежнаасаа барьж босож чаддаг болно.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх