Боловсрол

image

Нийгмийн бичил нэг хүрээлэлд үе тэнгийн болон олон хүний дунд орж ирэх нь хүүхдэд сэтгэл сананы болоод үзэл бодлын хувьд том сорилт болно. Өөрөөр хэлбэл гэр бүлийн орчноос сургуулийн орчны шинэ нөхцөлд дасан зохицох шаардлагатай болно.

ТЭДЭНД ЯМАР СОРИЛТУУД ТУЛГАРДАГ ВЭ?

Хүүхэд өөрийн байр сууриа олох, бусдад өөрийгөө таниулах, илэрхийлэх, бусадтай харилцах, зөвшилцөх, үеийн найзтай нөхөрлөх, эрдэм ном сурах үүрэг хариуцлагаа ухамсарлах гээд урьд өмнө хэзээ ч өөрөөс нь шалтгаалж байгаагүй хүнд, шинэ сорилттой тулгарна гэдгийг эцэг эх та сайтар ойлгон хүүхдэдээ туслаарай.

Сургуульд орсноор зөвхөн эрдэм сураад зогсохгүй нийгэмшиж эхэлдэг. Үеийн олон нөхдийн дотор, бас багш, сургуулийн орчинд, гудамж талбай, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар өөрийгөө хэн болохыг таних, өөр өөр насны, янз бүрийн ааш авир, боловсрол, хүмүүжилтэй хүмүүсийн хүрээлэлд орно. Ингэснээр цоо шинэ харилцааны арга барилд суралцаж эхэлсэн гэсэн үг.

ОЮУН УХААНЫ ХӨГЖЛИЙГ БҮДҮҮВЧИЛБЭЛ:

Хүний оюун ухааны хөгжлийн явц, өсөлт хөгжлийг судалдаг эрдэмтдийн тодорхойлсноор оюуны чадварын 50 хувь нь дөрвөн нас хүртэл, 30 хувь нь 4-8 насанд, 20-оод хувь нь 8-18 насанд төлөвшдөг ажээ.

6-12 НАСНЫ ХҮҮХДЭД ОЮУНЫ ДАРААХ ЧАДВАРУУД ТӨЛӨВШСӨН БАЙВАЛ ЗОХИНО

Үүнд:

  • Бие даасан бүтээлч чанар
  • Бодитоос хийсвэрлэн бодох чанарт шилжих
  • Хурдан түргэн бодох, сэтгэх
  • Чөлөөтэй, уян хатан бодох
  • Оновчтой, зөв шийдэл гаргах
  • Шүүмжлэлтэй сэтгэх зэрэг чадвар багтана.

Оюуны чадвараас гадна бага боловсролын түвшинд:

  • Харилцах,
  • Хамтран суралцах,
  • Амьдрах ухааны чадамжийг эзэмших зэрэг өөр бусад чадварыг өнөөгийн сургалтын үйл ажиллагааны хөтөрбөрт тусган хэрэгжүүлдэг ажээ.

Эх сурвалж: "Аав, ээжийн ном"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх