fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Монголд интернет хэрэглээ болон хэрэглэгчийн тоо нэмэгдэж байна.

2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилд 279 гэмт хэрэг үйлдэгдэж хоёр дахин нэмэгдсэнийг илтгэж байна.  Түүнийгээ ч дагаад хүүхдийн цахим орчин дахь аюулгүй байдал алдагдсан.

Та бидний хүүхдийг цахим орчин огт танихгүй хүн удирдаж, мэдээллээр хангаж, хүмүүжүүлж, садар самуунд уруу татах эрсдэл их байна. Тиймээс дараах үндсэн таван зүйлийг хүүхдэдээ сайтар ойлгуулж, зааж өгөөрэй.

1. Хувийн мэдээллээ нууц байлгах

2. Цахим орчинд танилцсан нэгэнтэй эцэг, эх асран хамгаалагчийн хяналтгүйгээр уулзахгүй байх

3. Танихгүй хүнээс мессеж, и-мэйл гэх мэт аливаа хүсэлтийг хэзээ ч бүү хүлээж аваарай

4. Бодит байдлыг бүү март. Цахим орчинд хүн бүр үнэнээ хэлдэггүйг сана.

5. Хэн нэгэн хүн, ямар нэгэн зүйл санааг нь зовоогоод байвал шууд эцэг, эх асран хамгаалагчдаа хэлж байгаарай.

X
Нэвтрэх