fbpx

Мэдээ, мэдээлэл

image

“Монгол Контент” ХХК-ийн “Маамуу” төслийг Аами, Таами дүрүүдээр нь Монголд бүх насныхан мэднэ. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд улсын 3, хувийн 1 цэцэрлэгт нийт 7 сая орчим төгрөгийн үнэ бүхий, өөрийн эрхлэн гаргадаг ном, тоглоом зэрэг бүтээгдэхүүнийг өнгөрсөн долоо хоногт бэлэглэлээ.

НИЙСЛЭЛД

Тодруулбал Сүхбаатар дүүргийн 9-р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүрэгт байрладаг, хүүхэд хамгааллын “Ид шидийн орон” төвд “Маамуу”-гийн бэлгийг өнгөрсөн долоо хоногт гардуулж өглөө.

Төвийн болон захын дүүргийн цэцэрлэгийн төлөөллийг хамруулсан уг арга хэмжээнд бэлэг гардан авсан цэцэрлэгийн хүүхэд багачууд тун баяр хөөртэй байсан бөгөөд сурган хүмүүжүүлэгч, багш нар нь “Монгол Контент” ХХК-ийн тус үйл ажиллагаанд талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

ОРОН НУТАГТ

“Мобиком Корпораци” ХХК болон “Монгол Контент” ХХК хамтран Өмнөговь аймгийн Цогтцөций сумын 6-р цэцэрлэгт хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хүүхэд багачуудын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх эвлүүлдэг болон оньсон тоглоом, Аами Таами хүүхэлдэй, комик, буддаг ном, бишгүүр хөгжим, тоглоомын тавиур, дуу хөгжмийн кабинетад шаардлагатай даралтат хөгжим болон систем хөгжим зэргийг бэлэглэснийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд төдийгүй сумын иргэд талархалтай хүлээн авсан билээ.

МААМУУ ТӨСЛИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Монгол хүүхдүүдэд өв уламжлал, мэдлэг боловсролыг үндэсний контентоор дамжуулан хүргэх энэхүү төслийн зорилго зөвхөн биет болон биет бус брэнд бүтээгдэхүүнүүд гаргахаар хязгаарлагдахгүй бөгөөд цаашид сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр болон хүрээгээ тэлэх юм.

X
Нэвтрэх