Мэдээ, мэдээлэл

image

“Маамуу” брэндийг эзэмшигч "Монгол Контент" ХХК-тай лицензийн гэрээ хийснээр “Хүлэг” брэнд Аами, Таами хоёрын зурагтай, бага насны хүүхдийн унтлагын хослол үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн билээ. Сарнай ягаан, бүдэг хөх гэсэн хоёр өнгөөр, Аами, Таамигийн болон хос зурагтай үйлдвэрлэж буй унтлагын хувцасыг 2-6 насны хүүхдэд зориулан бүтээжээ.

“МААМУУ” УНТЛАГЫН ХОСЛОЛЫН ДАВУУ ТАЛ

Монгол багачуудын хамгийн их үзэх дуртай “Маамуу” хүүхэлдэйн киноны дүрүүдийг хэвлэсэн нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгаа төдийгүй уг бүтээгдэхүүн чанарын хувьд хүүхдийн эрүүл ахуйд бүрэн нийцсэн ажээ.

Тус унтлагын хослол нь хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрүүл ахуйн дүгнэлтэд тэнцсэн бөгөөд хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар, живх хийхэд зориулсан тусгай эсгүүртэй хийгдсэнээрээ онцлог юм.

ХААНААС ХУДАЛДАН АВЧ БОЛОХ ВЭ?                                  

Хичээлийн шинэ жилд зориулан цөөн тоогоор гаргасан тус бүтээгдэхүүний эрэлт их байгаа ба дараах цэгүүдээр 28,900₮-р худалдаалж байгаа аж.

  • Номин супермаркет /Улсын Их Дэлгүүр/
  • Номин Их Дэлгүүр /3-р хороолол/
  • Номин Агуулах Худалдаа /19-р хороолол/
  • Эрдэнэт хот дахь “Маргад” дэлгүүр
  • Хүргэлт үйлчилгээний “Шонхор экспрэсс”: 8075-7878
X
Нэвтрэх