Хүүхдэд эхийн сүүг орлох шим тэжээл байхгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл хүүхдээ хөхүүлдэг эхчүүдийн бие махбодод ч олон эерэг үр дагавар гарч байдаг ажээ. Тийм ч учраас судлаачид хүүхдээ хөхүүлэхэд ээжүүд илүү хүч чадалтай болно гэж үздэг. Тухайлбал:
- Эмэгтэйчүүд өөрийн бие махбодын өвөрмөц чадварыг үнэлж мэдэрнэ.
- Эмэгтэйчүүдийн эмнэлгийн ажилтнаас хараат байдал нь багасна.
- Сүүгээрээ нялх үрийнхээ хэрэгцээг бүрэн хангаж, эхийн ачлал үзүүлж байгаагаараа бахархана.
- Эхчүүдийг цус багадалт, өндгөвчний болон хөхний хорт хавдар, яс сийрэгжих, судас хатуурах зэрэг эмгэгээс сэргийлнэ.
- Эхийн бие дэх нөхөн төлжилт сайжирч тэнхрэх нь хурдан байдаг.
- Тэдний нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөнө.
- Эмэгтэй хүний хөх ариун нандин эрхтэн гэдгийг баталгаажуулж, хөхийг сексийн ухагдахуун болгодог үзлийг дардаг.
- Эв нэгдэл, хамтын ажиллагааг өрх гэр, нийгэм, үндэстэн, олон улсын түвшинд баталгаажуулна гэх зэргээр тодорхойлжээ.
Эх сурвалж: "Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир"
Зөвлөх: М.Оюунбилэг, Ж.Батжаргал