fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Энэ насны хүүхэд аймхай болдог талтай. Аав ээжийгээ ажилдаа явахад дагаж уйлах, эсвэл өөр хүмүүстэй үлдэхээс дургүйцэх зэрэг нь эцэг эхчүүдэд их хэцүү байдаг.

Одоо дараах нөхцөл байдлыг төсөөлье...

Орой унтах цаг болоход хүүхэд тань унтахгүй, бас гэрлээ унтраахаас дургүйцнэ. Тэр таныг гэрэл унтраахад уйлна. Энэ үед та ундууцаж эхлэх нь бий.

ТЭД ЯАГААД УЙЛДАГ ВЭ?

Доорх магадлалыг та төсөөлж чадвал хүүхдийнхээ насны онцлогийг сайн ойлгож чадаж байна гэсэн үг. Үүнд:

  • Тэд аймшигтай зүйл ургуулан боддог байж болно.
  • Хийсвэр хоосон төсөөлөл болон бодит амьдрал хоёрын ялгааг ойлгож мэддэггүй.
  • Сүүдэр бол хий үзэгдэл, үл таних дуу чимээг хулгайч, дээрэмчин гаргадаг, салхи бол мангасын хийж буй хөдөлгөөн гэх мэтээр бодож итгэдэг.
  • Өрөөнд нь байгаа зургууд амилдаг гэж итгэдэг.
  • Харанхуйгаас айдаг.
  • Юунаас, яагаад айдгаа үгээр илэрхийлж арай сураагүй байгаа.
  • Ээж аав нь уурлаад эхэлбэл айдаст бүр автдаг гэх зэргээр үргэлжилнэ.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх