Баримлын шавар

Баримлын шавар

Нохой

821

2018 он 07 сар 28

Нохой нь хөхтөн ба махан идэшт амьтан юм. Хүний хамгийн үнэнч, дотны нөхөр гэгддэг нохойг түүний өвөг болох саарал чононоос 15,000 жилийн өмнө гэршүүлсэн гэж үздэг. Одоогоор дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая нохой байна. Эм нохойг жингэр, үр төлийг гөлөг гэнэ.

Нохой нь үүлдэр угсаанаас шалтгаалан биеийн хэмжээ янз бүр байна. Хамгийн жижиг нохой (йоркшир терьер) нь мөрний өндөр 6.3см, биеийн урт 9.5см, жин нь 113гр байсан бол хамгийн том нь (англи мастиф) 155.6кг жинтэй, хоншоороос сүүл хүртэлх урт нь 250см байжээ. Хамгийн өндөр нохойн (дог) мөрний өндөр 106.7см гэж бүртгэгдээд байна. Нохой нь бусад махан идэшт, хөхтөн амьтдын адилаар хүчирхэг булчин, урт нарийн хөл, давхиж харайх, хол газар туулахад тэсвэртэй зохицсон зүрх судасны систем, биеийн бүтэцтэй байдаг.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Санал болгох

X
Нэвтрэх