fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхдийн хоолыг аягалж таваглаж өгөхдөө доорх хэдэн зөвлөгөөг биелүүлээрэй. Ялангуяа идүүлж сургах шаардлагатай эрүүл хоолыг дуртай идүүлэхийн тулд үүнийг биелүүлээрэй. Үүнд:

  • Мах, ногоо, жимсийг том хэрчвэл хахах аюултай.
  • Хоол аягалахдаа хэтрүүлэх хэрэггүй.
  • Жимсийг хальслаад хэлбэр дүрстэй хэрчин таваглаж өгөх,
  • Хоолыг өнгө алаглуулан аягалах,
  • Хэлбэр дүрстэй аягалах, жишээ нь: "Од" шөлний гоймон нь од хэлбэртэй ба лууван, бусад ногоог төстэй хэлбэрээр, гурилан боовыг амьтны дүрсээр хийх, ногоо жимсийг дүрс оруулан зүсэх г.м.
  • Нэг хоолыг олон янзаар хийх бууз, банш, хуушуурыг өгөх бүрдээ өөр өөр хэлбэрээр чимхэх г.м.
  • Гараар идэх хэлбэрийн хоол хийж өгч бас болно.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

X
Нэвтрэх