fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн өчигдөр Мишээл экспо төвд эхэллээ. Тус үзэсгэлэн аравдугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлт нь өнөөдөр болж байна.

Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг–Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаа зохион байгуулж байгаа юм.

“ICT-Expo-2018” үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 38 байгууллага оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна. Хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтэл групп оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандалага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дараах сэдвийн хүрээнд дараах сэдвийн дагуу форум зохион байгуулна.

  • “Digital finance” буюу цахим санхүү  /10-р сарын 01/
  • “Digital Content” цахим контент /10-р сарын 01/
  • “Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02/
  • Дижитал  хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02/

Мөн үзэсгэлэнгийн сүүлийн өдөр дараах номинациудад шилдгийг шалгаруулах юм.

  • Шилдэг технологи
  • Шилдэг шийдэл
  • Шилдэг санаачлага
  • Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч
  • Шилдэг бүтээгдэхүүн
  • Шилдэг гарааны бизнес старт-ап
  • Шилдэг үйлчилгээ
  • "ICT Expo 2018" үзэсгэлэнгийн шилдэг оролцогч
  • "ICT Expo 2018” үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч
  • "ICT Expo 2018” үзэсгэлэнгийн өвөрмөц оролцогч

Энэхүү үзэсгэлэн нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудаас хүссэн мэдээ, мэдээллээ олж авах, олон нийтэд түгээхийг хүссэн байгууллагуудад нээлттэй аж.

Та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төвийн чиглэлд 30 минут тутамд автобус үнэ төлбөргүй үйлчилж байна.

"Монгол Контент" ХХК-ийн, үзэсгэлэн дэх МААМУУ булангаар зочлон саатаарай

 

X
Нэвтрэх