fbpx

1-3 нас хүртэл

image

Хэлд орох анхны алхам хүүхдийг 6-12 сартайд нь эхэлнэ. Тэд эхлээд зөвхөн ганганаж гунганах бөгөөд хэлж буй үг нь зөвхөн эгшиг авиа байдаг.  Хүүхдээ ганганахад эцэг  эх нь хариу үг хэлэхэд даган дуурайсаар үг хэлж сурдаг. Хэрэв хүүхэд тань "ма" гэвэл "маамуу" гэх зэргээр үг хэлж өгөх хэрэгтэй.

Хүүхдийнхээ дуудаж буй авиа орсон үг, үе хэлж өгснөөр түүний хэлсэн авиа чухал болохыг ойлгуулдаг. Ингэснээр уг авиаг дахин дахин дуудах хүсэлтэй болдог. Мөн түүний үг хэлэхийг та сонсдог, хариу хэлдэг гэдгийг мэддэг болно.

Хүүхдийн ганганаж гунганах, дараа нь анхны бүтэн үгээ хэлэхэд нь түүнд хариу хэлж, ярилцаж байснаараа та хүүхэдтэйгээ өөрийгөө холбох харилцааны хамгийн чухал алхмыг хийдэг.

Ийм балчир байхад нь та хүүхдэдээ өөрийн мэдрэмжийг хэрхэн илэрхийлэхийг зааж өгч болно. Түүний юу хэлэх гэснийг сонсож буйгаа, тантай ярилцах гэсэн оролдлогыг үргэлж хүндэтгэн хүлээж авдаг гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх