fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эхчүүдийн интернэт ашиглан хүүхдийнхээ сурлага, ирц гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авдаг болно. Ингэснээр хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн оролцоо илүү бодитой болно гэдгийг БСШУСЯамнаас мэдээллээ.

Google Play Store-оос ESIS аппликейшнийг татаж суулгаснаар эцэг эхчүүд энэхүү үйлчилгээг хүлээн авах боломжтой.

Төсөл хэрэгжснээр эцэг эх болон багш нарын хоорондын эргэх холбоо сайжрах, цахим сурах бичиг, сургалтын материал, хэрэгцээт и-контентууд, гэрийн даалгавар түгээх, цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийдэг болсноор цаасан журналыг халах зэрэг олон давуу тал бий болно.

Цахим сурах бичиг, сургалтын материал, хэрэгцээт и-контентууд, гэрийн даалгавар түгээх, цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийдэг болсноор цаасан журналыг хална

Энэхүү цахим систем нэвтэрснээр боловсролын салбарын байгууллагуудын хувьд мэдээллийн сан дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах, зөв төлөвлөлт хийх боломжоор хангагдаж байна.

Түүнчлэн БСШУСЯ, нийслэл, аймаг, дүүргийн Боловсрол соёлын газрууд, боловсролын салбарын бусад байгууллагуудын хувьд улсын хэмжээнд боловсролын үйл ажиллагааны талаархи нэгдсэн статистик, тоо баримт, мэдээллийн цахим сантай болох бөгөөд цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик болон аналитик боловсруулалт, шинжилгээ хийх, тэдгээрийн үр дүнд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах боломжтой болно. Сургууль, цэцэрлэг нэг бүрийн үйл ажиллагаа /хичээл завсардалт, анги дүүргэлт, шилжилт хөдөлгөөн, мэдээ тайлан, нэгдсэн шалгалтын дүн зэрэг/-нд хяналт тавих, холбогдох арга хэмжээг шуурхай авах, шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм.

Цаашид тус яамнаас ESIS системийг цахим сангийн холбогдох өгөгдөлд ахисан түвшний статистик боловсруулалт хийх, тусгайлан загварчилсан машин оюуны алгоритмуудыг хэрэглэх замаар тухайн хэрэглэгчийн төлөв байдал, хүсэл зорилгод тулгуурлан төрөл бүрийн санал, зөвлөмж гаргаж өгдөг ухаалаг систем болгох ажлуудыг хийх аж.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх