3-5 нас

image

Танай хүүхэд 3 настай бол дараах үйлдлүүдийг хэрхэн хийж байгааг ажиглаж мэдээрэй. Мэдээж хүүхэд бүрийн хөгжлийн явц харилцан адилгүй боловч цаашид боловсрол эзэмших, нийгэмд биеэ авч явахад нь тус болох тул жижиг гэлтгүй үйлдлийг насанд нь тохирох хэмжээнд зааж сургаж байх хэрэгтэй.

ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД ТАНЬ:

  • Харандаагаар дугуй дүрс зурж чадаж байна уу?
  • Өөрийнхөө нэрийг хэлдэг үү?
  • Шүд, гараа угаадаг уу?
  • Хоолоо сайн зажилж иддэг үү?
  • Сайн гүйж, гүйх үедээ огцом эргэж чаддаг уу?
  • Шоог дээр дээр нь давхарлаж тоглодог уу?
  • Богино өгүүлбэрээр ярьж, хүүхдийн богино шүлэг уншиж байна уу?
  • Бусдын анхаарлыг өөртөө татах, найздаа болон өөртөө тохиолдсон явдлыг сонсох, ярих дуртай юу?
  • Гутал, хувцсаа өөрөө өмсдөг үү?
  • Үсээ самнахыг оролдож байна уу?

Та дээрх үйлдлүүдийг нь ажигласны дараа шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн ажилтнаас зөвлөгөө, тусламж авч болох юм.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх