fbpx

Эрүүл мэнд

image

Өнөөдөр дэлхийн "гараа угаах өдөр". Хүн амын дунд элбэг тохиолддог халдварт өвчин болох

  • ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчнүүд,
  • вируст гепатит А, Е,
  • цусан суулга, вирусийн гаралтай суулгалт халдварууд,
  • балнад, иж балнад,
  • булчин задрах тахал,
  • хоолны хордлого,
  • бэтэг,
  • цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь, халдварт бус өвчин үүсгэгч химийн бохирдлын тодорхой хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна.

Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох шалтгаан болсон дээрх өвчнүүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах явдал юм.

Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107–ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна.

Гараа тогтмол савандаж угааснаар:

  • суулгалт халдвараар өвдөх эрсдлийг 31 хувиар,
  • дархлалын систем суларснаас суулгалт халдвараар өвчлөх эрсдлийг 58 хувиар,
  • ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг 21 хувиар тус тус бууруулах боломжтой гэж үздэг.

Түүнчлэн гараа савандаж угаах нь арьсны өвчнүүд, трахома зэрэг нүдний өвчин, хялгасан болон туузан хорхойн өвчнүүдээр өвчлөх эрсдлийг бууруулдаг байна.

Хэрэв гараа савандаж угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон өвчнөөр бид өвдөхгүй байх бүрэн боломжтой төдийгүй гараа савандаж угааснаар гурван хүүхэд тутмын нэг нь суулгалт халдвараас, зургаан хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдварт өвчин болох уушгины үрэвсэлт өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой.

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх