fbpx

Хүүхдийн хөгжил

image

Эцэг эхчүүддээ зориулан хүүхэд 0-18 насандаа сэтгэхүйн онцлогоос шалтгаалан аливааг хэрхэн мэдэрч, хүлээн авдаг талаарх мэдээллийг Хүүхдийг ивээх сантай хамтран хүргэж байна.

0-6 сартай хүүхэд. Нярай хүүхдийн бусадтай харилцах хэл нь уйлах. Энэ үед нь бид тэднийг сонсож, тэдэнд хариулж буйгаа мэдрүүлж, итгүүлэх хэрэгтэй.

6 сараас 1 ойтой хүүхэд. Нялх хүүхэд өөрт нь харагдахгүй байгаа зүйл хаа нэгтэй байж болно гэдгийг ойлгодоггүй. Орхиж явахад нялх хүүхэд уйлдаг нь биднийг буцаж ирэхгүй гэж айж байгаатай холбоотой. Тэд биднийг үргэлж хажууд нь ойр байх болно гэдгийг мэдэж, итгэх нь чухал байдаг.

1-2 настай хүүхэд. Хөлд орж буй хүүхэд аливаад хүрч, амталж эсвэл унагааж байж шинийг нээж, сурч мэддэг. Тэдний орчинг аюулгүй байлгаснаар хүүхэд илүү ихийг нээж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой болдог.

2-3 настай хүүхэд. Хүүхдийн өсөн хөгжиж буй төсөөлөл тэднийг заримдаа айдаст автуулах нь бий. Тэдний юу мэдэрч буйг ойлгож, айх зүйлгүй гэдгийг батлан мэдрүүлэх нь чухал.

3-5 настай хүүхэд. Сургуулийн өмнөх насныхан тоглоом, олон асуултаар дамжуулан аливааг сурдаг. Энэ насныхны тоглох хэрэгцээг ойлгож, аюулгүй орчноор хангах хэрэгтэй. Мөн асуултыг нь сонсож, сонирхсон зүйлд нь нухацтай хариулах нь чухал.

5-9 настай хүүхэд. Хүүхдүүд сургуульд явж эхлэхэд шинэ нөхцөл байдлуудтай тулгарч, мөн шинэ нөхөрлөлийг бий болгодог. Бэрхшээлтэй асуудлыг хэрхэн зохицуулж, аливаа зөрчлийг хүчирхийлэлгүйгээр яаж шийдвэрлэхийг энэ насныханд үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй байдаг.

10-13 настай хүүхэд. Шилжилтийн насныхан найз нөхдөдөө цагаа зарцуулах нь ихэсдэг. Тэд мөн өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлийн талаар бодож, ялган салгахад их цагийг зарцуулдаг. Тэдний аюулгүй байдлыг хангахдаа өсөн нэмэгдэж буй бие даасан байдалд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

14-18 настай хүүхэд. Өсвөр насныхан өөрсдийнхөө хэн бэ гэдгийг олж танихыг хичээж байдаг. Ингэхдээ тэд төрөл бүрийн дүр төрх, зан байдлыг туршиж үздэг. Өөрсдөд нь итгэж, бие даасан байдлыг нь хүндэтгэхийг тэд томчуудаас хүсдэг.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх