fbpx

Боловсрол

image

Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээтэй тоглоомуудыг мэргэжилтнүүд тодруулжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр, орчин үеийн хүүхдийн тоглоомын 80 гаруй хувь нь хэрэгцээнд нийцэхгүй, харин 10 хувь нь хүүхдийн сэтгэхүйд аюултайгаар нөлөөлөх, тодруулж хэлбэл хүүхдийг ууртай, түрэмгий болгон сэтгэхүйд нь "юм хийхээр" тоглоомууд байгаа аж.

Хүмүүс бодохдоо, унших бичих гэх мэтэд сургадаг тоглоомуудыг хамгийн сайн нь гэж боддог. Энэ нь буруу юм. Яагаад гэвэл хүүхэд бэлэн мэдлэгийг хүлээж авах болон сурсан юмаа сайжруулан дадлагажих явцдаа хөгждөг юм биш. Харин аливаа асуудалтай тулгарч түүнийгээ өөрөө шийдэх явцдаа хамгийн ихээр хөгждөг юм. Тиймээс хамгийн сайн тоглоомууд бол хүүхдийн сэтгэн бодох идэвхийг болон бусадтай харьцах, хайрлан догдлох сэтгэлийг өдөөх чиглэлийн тоглоомууд байдаг. Мэдээж, тоглоом хүүхдийн насанд тохирсон байх нь чухал.

НЯЛХСЫН ТОГЛООМ
Тоглоом хэдий тодорхой бус байна, төдий чинээ түүгээр тоглох хувилбаруудыг хүүхэд сэтгэн олдог сайн талтай. Ийм универсал тоглоом хүүхдийн идэвх болон сониуч занд маш их түлхэц өгдөг. 0-12 сартай хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд гэж бий.

  • Шажигнуур тоглоом. Хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэлт, юмыг хараагаараа болон сонсголоороо хүлээн авах чадварыг нь хөгжүүлдэг.
  • Хүүхдийн ор болон тэргэнд, дээрээс нь унжин эргэлддэг тоглоом. Ийм тоглоом харааг нь идэвхжүүлж өгдөг. Тойргоор эргэдэг тоглоом нь хараанаасаа алдалгүй дагуулан харах дасгал болдог.
  • Унтдаггүй хүүхэлдэй. Бүлтийсэн том нүд бүхий хөгжилтэй царайтай энэ хүүхэлдэй үе үеийн хүүхдийг "өсгөсөн". Одоо ч үнэ цэнээ алдах болоогүй. Яаж ч хөдөлгөсөн дон дон хэмээн дуугарч босож ирэх нь хүүхдийг маш их баясган хөөрүүлдэг бөгөөд нэг хэсэгтээ хүний "орлогч" болдог.
  • Өнхрүүшүүдийг өнхрүүлж болно, хооронд нь мөргөлдүүлж болно, сэгсэрч дуугаргаж болно. Энэ бүхнийг хүүхдүүд судлан нээж, идэвхтэй ашиглан тоглодог. Заавал өнхрүүш биш, янз бүрийн хэлбэртэй байж болно.Тоглоомнуудаа өөр өөрөөр дуугарч байгааг нь анзаарч жиших, ижил дуугарч байгааг нь хослуулан ялгах, хамгийн чанга дуугарч байгаагаас нь эхлээд дараалуулж тавих гэх зэргээр олон зүйл сэдэх боломжтой бөгөөд энэ бүхэн нь хүүхдийн сэтгэхүйг их сайн хөгжүүлдэг.

profile

Зөвлөх: н.Төртогтох /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх