fbpx

Боловсрол

image

1-3 ойтой хүүхдийн хувьд тоглоом бол өөрийгөө болон эргэн тойрноо судлан нээх боломж юм.

  • Пирамид - Уламжлалт, сонгодог тоглоом. Хүүхдийн сэтгэхүйг ихээхэн хөгжүүлж өгөхөөс гадна хөдөлгөөний эвсэлтэй болгох, анхаарал төвлөрүүлэх, юмыг өнгө, хэлбэр дүрс болон хэмжээгээр нь ялгахад сургадаг. Мөн дүрслэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Пирамид нь хуучны цагирган тоглоомуудыг бодвол хавьгүй хэцүү тоглоом. Деталиуд нь өөр өөр хэлбэртэй болсноор тоглох боломж нэлээд нэмэгдэнэ. Хүүхдийн хийх хөдөлгөөн ч маш олон янз болон нэмэгддэг.
  • Шоонууд - Хүүхэд шоотой анх танилцахдаа түүнийг шидэх, өнхрүүлэх гэж үзэх, гартаа барьж эргүүлж тойруулан сайтар харах зэрэг "судалгаа шинжилгээний ажил" хийдэг. Дараа нь шоонуудыг дээр дээрээс нь тавьж өрж болохыг сэтгэнэ. Цаашдаа барилга байшин барьж тоглох гол тоглоом нь болдог.
  • Машин /хөвгүүд/ - Хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэхээс гадна дүрслэн бодох чадварыг нь өдөөн идэвхжүүлдэг. Цаашид ч зохиомжит тоглоомуудынх нь гол хэрэгсэл болдог. /тоглоомынхоо баатруудыг зөөх, өөрөө жолоочийн дүрд тоглох г.м./
  • Хүүхэлдэй /охидууд/ - Хүнийг төлөөлдөг тоглоом учраас охидын зохиомжит тоглоомд байнга оролцдог. Хүүхэлдэйгээ хайрлах, ярилцах гээд охидод тоглох хязгаар хүүхэлдэйний хувьд байхгүй гэж болно.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх