Брокколитой бантан
2,040

2017 он 11 сар 1

ОРЦ:

  • Брокколи - 50гр
  • Үхрийн мах - 100гр
  • Бүхэл үрийн гурил - 60гр
  • Сонгино - 30гр

ШИМ ТЭЖЭЭЛ:

Брокколли нь  уураг,  аскорбины хүчил, каротин, Е аминдэм түүнчлэн фолийн хүчил, В, РР бүлгийн аминдэм агуулдаг. Энэ байцаанд кальци, магни, хром, төмөр, фосфор, цайр зэрэг эрдэс бодисоор баялаг. Брокколинд харшил, үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол байдаг.

Брокколли нь:
- Яс бэхжүүлэх үйлчилгээтэй.
- Нүдний хараанд сайн.
- Хавдар, өмөн өвчнөөс сэргийлнэ.
- Зүрхний үйл ажиллагааг тэтгэнэ.
- Цусны даралтыг тогтворжуулна.

Бүхэл үрийн гурил хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед хуримтлуулагдсан хорт бодисыг гадагшлуулна. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, цусан дахь чихрийн хэмжээг багасган, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж биеийн эсэргүүцлийг сайжруулна.

X
Нэвтрэх