Амтат хулууны зутан
734

2017 он 10 сар 10

ОРЦ:

  • Тахианы шөл 350 гр,
  • Амтат хулуу 150 гр,
  • Төмс 1 ширхэг,
  • Сүү 50 гр,
  • Шанцай 10 гр,
  • Сонгино 50 гр,
  • Тахианы мах 100 гр

ШИМ ТЭЖЭЭЛ:
Хулуу нь цусан дахь холестериныг хайлуулан, цусны эргэлтийг сайжруулж улмаар хаван буулгадаг хүнсний ногоо юм. Хулууны үр нь хүүхдийн цагаан хорхойг эмчлэхэд маш үр дүнтэй.

Цардуул маш бага агуулдаг учир төмсний оронд хэрэглэж болдог. Хүний биед шаардагдах энергийг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус харьцангуй ихээр агуулдаг учир жин ихтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой. Хулууны зөөлөн эдэд сахар 1,5%, цардуул 1,5-2%, В1, В2, В6, Е витаминууд, кали, кальци, магни, төмөр зэрэг эрдэс давсууд, зэс кобальт зэрэг микро элементүүдийг агуулдаг. Эдгээр витамин, эрдэс бодисууд нь хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг байна.

Тахианы мах нь В ийн төрлийн амин дэмүүд, төмөр, фосфор, селен, кальци, кали, магни, зэс цайр зэрэг эрдэс бодисоор баялаг.  Тахианы мах нь ядаргаа тайлдаг бодис агуулдаг.

X
Нэвтрэх