fbpx

6 нас

image

Та зургаан настай хүүхдийнхээ бие бялдрын онцлогийн талаар мэдэх үү.

  • Гадна төрх бие галбир, яс булчингийн хөгжилт өөхөн эд хуримтлагдах байдлаар эрэгтэй эмэгтэй хүүхдүүд бие биенээсээ ялгаатай байдаг. Бие бялдрын зөв галбиртай хүүхдүүд толгой өргөсөн, цээж ялимгүй түхэгэр, нуруу цэх, гуалиг байдаг.
  • Хүүхдийн яс булчингийн систем гүйцэд хөгжөөгүй үед удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх, буруу сууж, зогсох, буруу хөдөлгөөний улмаас амархан биеийн галбирт өөрчлөлт орно. Энэ нь хүүхдийн уушиг, элэг зүрх, ходоод гэдэс зэрэг дотор эрхтэний үйл ажиллагаанд гаж нөлөө үзүүлж, эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
  • Мөн бөгтөр болох нуруугаар хавтгай, тэгш биш болох, дал ёрдойх, гэдсээр урагш түрэх, зогсоход өвдгөөр суунги болох шинж тэмдэг ажиглагдвал эмчид үзүүлбэл цаг алдалгүй засагдана.
  • Нурууны болон хэвлийн булчин сул хөгжсөн байдаг тул ачаа өргөх, хүнд зүйл үүрэх, баруун, зүүн мөрөндөө юм үүрэх зэрэг нь тэдний биеийн галбирыг буруу хөгжүүлнэ.
  • Зургаан настай хүүхдийн биеийн жингийн 25 хувийг булчин эзэлдэг. Хөлийн булчин эрчимтэй хөгжиж эхэлдэг тул гүйх, үсрэх чадвар нь сайжирдаг.
  • Зургаан настай хүүхдийн артерийн судасны лугшилтын тоо хэвийн тайван үед минутад 80-90 удаа цохилж байдаг.
  • Тэдний цусан дахь элементүүдийн агуулга, тооны болон чанарын үзүүлэлт сайжирсан байх бөгөөд цаашид идэвхтэй хөгжих физиологийн нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
  • Амьсгалаа гүн авах боловч удаан гаргадаг зэрэг нь зургаан настай хүүхдийн амьсгалын систем сул хөгжилтэй тул тэвчээрийн чанарыг хөгжүүлэх физиологийн нөхцөл бүрдээгүй байдагтай холбоотой.
  • Хүүхэд зургаан нас хүрэх үедээ амьдралын чухал хэрэгцээтэй хөдөлгөөний чадварын 20 хүртэл хувийг эзэмшдэг гэж эрдэмтэд тодорхойлсон.
  • Хөдөлгөөний эвсэлтэй холбоотой чадварын 80 орчим хувийг 6-13 насанд эзэмшдэг аж.
  • Харааны ой хөгждөг. Иймээс хүүхэд харсан зүйлээ удаан, сонссон зүйлээ хурдан мартдаг.
  • Бодит үйлдлийн сэтгэхүй илүү хөгждөг. Энэ нь аливаа зүйлийг харуулж, өөрөөр нь мэдрүүлж зааж сургах нь илүү үр дүнтэй байна гэсэн үг.

ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН НОРМ ХЭМЖЭЭ /дунджаар/

Өндөр /см/ Жин /кг/ Цээжний тойрог /см/ Толгойн тойрог /см/ Бүсэлхийн тойрог /см/
Дундаж 110 20.1 51.5 49.9 49.9
Эрэгтэй 109 20.4 51.0 49.0 50.0
Эмэгтэй 111 19.8 19.8 49.8 49.8

 

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх