Боловсрол

image

Та хүүхдээ уйлагнаад байвал гар утас юм уу iPad өгч тайвшруулдаг уу?

Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг.

Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалж байна.
Эдгээр 10 шалтгааныг та заавал мэдэж авах хэрэгтэй.

  1. Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
  2. Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай
  3. Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
  4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
  5. Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
  6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог.
  7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
  8. 8-18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.
  9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох.
  10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй болдог.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх