fbpx

Хүүхдийн хөгжил

image

Аутизмийн шинж тэмдэг нь 3 хүртэлх насанд илэрдэг. Энэ нь мэдээж эцэг, эх болон асран хамгаалагч нарт хамгийн түрүүнд ажиглагддаг.

Хүүхэд хөлд орохгүй байх, нуугдаж тоглох гэх мэт тодорхой тоглоом сонирхохгүй байх, мөн хэлд орохгүй байвал эцэг эхчүүд анзаарч хэн нэгэнд хандаж эхэлдэг.

Зарим тохиолдолд аутизмтай хүүхдүүд өөрийн насны бусад хүүхдүүдийн адил харгалзах насандаа ярьж эхэлдэг боловч хэл ярианы чадвараа алддаг. Эцэг эхчүүд заримдаа хүүхдийнхээ сонсголын чадварт эргэлзэж учраа олохоо больдог. Аутизмтай хүүхдүүд үе үе чихгүй юм шиг байдаг ч заримдаа алс хол сонсогдож байгаа галт тэрэгний дуу чимээг сонсчихсон байдаг.

Аутизмтай хүүхдүүдийг нийгмээс бүрэн тусгаарлагдсан, “өөрсдийн бий болгосон ертөнцдөө амьдардаг” гэсэн домог шиг ойлголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Гэхдээ эрт, эрчимтэй эмчилгээний ачаар ихэнх хүүхдүүдийн бусадтай холбоо тогтоох, харилцах чадвар нэмэгддэг юм шүү.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх