fbpx

Хүмүүжил

image

Эцэг эхчүүд хүүхдээ хэт хатуу чанга гараар барих, алхам бүрийг нь хянах гээд байдаг. Энэ нь ирээдүйд ааш муу зожиг, дарангуйлан захирагч эсвэл өөрийн гэсэн үзэл бодолгүй, хүлцэнгүй ноомой нэгнийг бий болгоно гэсэн үг. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ юу хүссэн бүгдийг зөвшөөрдөг. Энэ хоёр туйлын аль аль нь буруу. Алтан дунджийг баримтал.

Хүүхдийнхээ өмнүүр орж бүхнийг хийдэг эхчүүд байдаг. Ингэснээр хүүхдийнхээ бие даах чадварыг устгаж байгаа хэрэг. Хүүхдийг зөв төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд тустай энгийн хэдэн зарчмыг толилуулъя.

Үүнд:

  • Өөрийн чинь үлгэр дуурайл хэлсэн ярьсантай чинь зөрөхгүй байх.
  • Хайраа дотроо бус харин гаднаа илэрхийлж бай.
  • Бусдын дэргэд хүүхдээ бүү загна, бүү шүүмжил.
  • Хүүхдэдээ магтаалын, урмын үгийг бүү харамла. Бага ч атугай сайн зүйлийг нь магтахад гэмгүй шүү.
  • Романтик хүсэл мөрөөдлийг нь дэмжиж, зөв чиглүүлж бай. Энэ нь бүтээлч чадварыг нь хөгжүүлэх нэг алхам юм шүү.
  • Бие даах гэсэн хүсэл эрмэлзлийг нь бүү тас цохь. Харин ч өөрт нь тодорхой үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь анхаар.
  • Амьдралаас хэт тасрахгүй гэж зарим эцэг эхчүүд ийм аргыг хэрэглэдэг. Гэтэл эсрэгээр хүнтэй нийтэч бус, амьдралд идэвхгүй, сул дорой нэгнийг л бий болгох магадлалтай.
  • Ямар ч тохиолдолд тэвчээртэй ханд.
  • Уур уцааргүй байх, тэсвэр тэвчээртэй зан чанарын суурийг эцэг эхчүүд өөрсдөө л тавих учиртай.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх