fbpx

0-1 нас хүртэл

image

Хэрэв таны хүүхэд үргэлж хөдөлгөөнгүй байдаг, байнга оронд нь (манежинд) тавиад байвал хөдөлгөөн нь хязгаарлагдмал болдог. Хамгийн түрүүнд нярай үрдээ чөлөөтэй орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Мэдээж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Тавилгынхаа доод тавиур, шүүгээнээс хүүхдээ гэмтээж болохуйц зүйлсээ хурааж цахилгааны утас зэргийг далд оруулаарай. Юм болгоныг сонирхож оролддог үр тань хамгийн түрүүнд авсан юмаа амандаа хийж үздэг шүү дээ. Болбол гутлаа хаалгатай шүүгээнд далд хийгээрэй. Харин тоглоомуудыг нь хүүхдээ мөлхөж очоод авч болох газар тавиарай. Чөлөөтэй орчин бүрдүүлэхээс гадна хүүхдийнхээ биед аль болох эвтэйхэн хувцас өмсүүлээрэй.

Хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарласан хувцас хэрэггүй гээд нүцгэлэх хэрэггүй. Нялх үрийнхээ өвдгийг хамгаалж урт өмд өмсгөж байгаарай. Ширүүн хивсэнд өвдгөө үрээд улайлгачихаж магадгүй. Болбол өвдөгний хамгаалалт зүүлгээрэй. Хүүхэд тань өвдгөө үрчихнэ гэж айлтгүй итгэл дүүрэн мөлхөх болно. Үүний хажуугаар мөлхөх газрыг нь ч бас бэлдэх хэрэгтэй.

Хамгийн тохиромжтой нь зузаан бүтээлэг дэвсээд дээр нь зөөлөн даавуу тавиарай. Бүтээлэг даавуугаа өрөөний голд тавиад харин захаар нь хүүхдийнхээ сонирхлыг татахуйц тоглоомууд өрж тавь. Тоглоомыг тавихдаа гараа хүргээд авах боломжгүй ойр бус газар байвал сайн. Анхандаа хүүхэд энэ тоглоомоор тоглоод сонирхоод эхэлбэл улам холдуулж тавиарай.

Хүүхдээсээ гэнэт их юм битгий шаардаарай. Хүүхэд өөрөө тоглоомоо сонирхоод түүндээ хүрэх гээд үзэг. Болохгүй бол хүүхэд дахиад оролдоно. Харин эцэг эх хүүхэд чадахгүй байна хэмээн бухимдах хэрэггүй.

Хүүхдээ мөлхүүлж сургах бас нэг өөр арга бол эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө дөрвөн хөллөөд хүүхдийнхээ өмнө мөлхөөд үзүүлээрэй. Хүүхдэд удахгүй энэ нь таалагдаад ингэж тоглох сонирхолтой болно.

Ийм маягаар хүүхэд үеийнхээ хүүхдүүдтэй ч бас харьцдаг байна. Хэрэв таны найз эмэгтэй ойролцоо үеийн мөлхөж сурсан хүүхэдтэйгээ ирвэл хүүхдүүдээ хамтад нь орхи. Ээж нар хууч хөөрч байх хооронд хүүхдүүд туршлага солилцоно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх