fbpx

Эрүүл мэнд

image

-Дауны хамшинжтэй хүүхэд-

  • Бүх биеийг нь гижигдэж, инээлгэж, өнхрүүлж хүүхэдтэйгээ тогло
  • Хүүхдээ байнга хувцастай байлгах хэрэггүй. Хааяа ноосон хөнжил эсвэл үрчгэр цаасан дээр нүцгэн хэвтүүлж хүүхдийн биеэнд арай өөр мэдрэмж өгөөд үзээрэй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ мөнгөлөг бүтээлгэн дээр хэвтүүлбэл гарч байгаа дуу чимээг нь анхаарч, бүтээлэгнээс ойж байгаа гэрлийг их сонирхдог.
  • Доош нь харуулж гэдсээр нь хэвтүүлээд тод өнгөтэй, дуу чимээтэй зүйл харуулах замаар хүүхдийнхээ толгойг гэдийлгэх дасгал хийлгэж хүзүүний булчингуудыг хөгжүүлэх болно.
  • Шүгэлдэх, дуулах замаар хүүхдийнхээ нурууны бөхийж гэдийх хөдөлгөөнийг өдөөж болно. Гэнэт сонин хачин дуу авиа гаргаж хүүхэдтэйгээ тогло.
  • Хүүхэд рүүгээ инээмсэглэж, инээдтэй царай гарган хүүхдийнхээ анхаарлыг өөртөө төвлөрүүлэхийг хичээ. Ямар нэгэн зүйлийг нүүрэнд нь ойртуулж хараа нь түүнд шилжиж байгааг ажигла.
  • Дуу авиа гаргадаг тоглоом бариулж, үнэртүүлж, тоглоомын талаар та өөрөө ямар бодолтой байгаагаа илэрхийл. Ингэснээр таны хүүхдийн танин мэдэхүйн ойлголт өргөжих болно.
  • Гар хөлөнд нь хонх зүүж өг. Хүүхэд тань зорилготой хөдөлгөөнийг илүү давтамжтайгээр хийх сонирхолтой болно. Энэ нь гар хөлний хөдөлгөөний дасгал болж өгнө.
  • Хүүхдийнхээ анхаарлыг янз бүрийн зайнаас өдөөж сонирхолтой зүйл харуулан мөлхөх үйлдлийг нь дэмжиж өг. Хүүхэд мөлхөх ямар ч үйлдэл хийхгүй байвал түүнийг хуйлж бөөрөнхийлсөн алчуур дээр доош нь харуулж хэвтүүлээд усанд оруулбал гар хөл нь усанд чөлөөтэй хөдөлж, мөлхөх хөдөлгөөнд суралцахад дөхөм болно.
  • Хүүхдийнхээ сонирхлыг татахуйц нууцлаг зүйлийг түүнээс нууж байгаа мэт хий. Тэгвэл хүүхэд чинь өөрийн чадлаа дайчлан босох оролдлого хийхийг хичээнэ.

profile

Зөвлөх: М.Батмөнх

Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш

X
Нэвтрэх