fbpx

Ээжийн амтат жигнэмэг
7,203

2023 он 02 сар 22

ОРЦ:

  • Овъёос - 1 аяга
  • Нухсан хулуу - 100гр
  • Масло - 100гр
  • Зөгийн бал - 40гр
  • Өндөг - 2ш
  • Бор сахар - 50гр

ШИМ ТЭЖЭЭЛ:

Овъёосыг хэрэглэснээр дархлаа дээшлэх ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч өдрийн турш идэх хоолны шингэцийг сайжруулдаг. “Хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын нийгэмлэг” нь овъёосыг хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ заавал хэрэглэхийг зөвлөжээ. Мөн овъёосны хандалсан шүүсээр хүүхдийг усанд оруулбал диатезийг анагаах шидтэй.

 

 

 

Хулуу нь цусан дахь холестериныг хайлуулан, цусны эргэлтийг сайжруулж улмаар хаван буулгадаг хүнсний ногоо юм. Хулууны үр нь хүүхдийн цагаан хорхойг эмчлэхэд маш үр дүнтэй. Цардуул маш бага агуулдаг учир төмсний оронд хэрэглэгдэж болдог. Хүний биед шаардагдах энергийг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус харьцангуй ихээр агуулдаг учир жин ихтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэхэд тохиромжтой. Хулууны зөөлөн эдэд сахар 1,5%, цардуул 1,5-2%, В1, В2, В6, Е витаминууд, кали, кальци, магни, төмөр зэрэг эрдэс давсууд, зэс зэрэг микро элементүүдийг агуулдаг. Эдгээр витамин, эрдэс бодисууд нь хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг байна.

X
Нэвтрэх